Page 175 - Бат хааны байлдан дагуулал
P. 175

Г.В. Вернадскийтэй украин гаралтай Герман түүхч Михаэль Правдин
                бүрэн  санал  нийлдэг.  Германд  1937  онд  хэвлэгдсэн  «Чингис  хаан  ба

                түүний  өв»  бүтээлдээ  тэрээр  Монголын  их  хаан  нас  барсан  нь  Бат
                хааныг гэдрэг буцахад хүргэсэн гэж бичсэн байдаг:


                «Бат аян дайнаа цааш үргэлжлүүлэхийг бодсон хэдий ч их хааныг нас
                нөгчихөд Чингисийн алтан ургийнхан хаана ч байлаа гэсэн ялгаагүй
                бүгд  Монголдоо  буцан  цугларч  хуралдайгаар  шинэ  хааныг  сонгох

                үүргийг зааж тунхагласан их засаг хуулийг Сүвэдэй сануулсан бүлгээ.
                Чингис хааны хууль наран жаргах зүгийн орныг байлдан эзлэх их аян
                дайны  үйлсээс  ч  илүү  жинтэй  учир  Бат  дайнаа  зогсоосон  ажгуу.

                Европынхон Монголын довтолгооноос ийнхүү аврагджээ»[243].


                Л. де Хартог, Э.Д. Филлипс нар ч ийм байр суурьтай бөгөөд их хаан
                энх  тунх  байсансан  бол  монголчууд  Атлантын  тэнгист  хүрэх  нь
                гарцаагүй  байсан,  тэднийг  саатуулан  зогсоох  хүч  Европт  байгаагүй
                гэжээ[244].


                Өгөдэй  их  хаан  бие  барсан  тухай  гадаадын  түүхчид  өгүүлэхдээ

                түүнийг  бор  дарсанд  хэт  орж,  толгойгоо  мэдүүлснийг  тэмдэглээд,
                архидалт  түүний  үхлийн  нэг  шалтгаан  болсон  гэдэг.  Энэ  тухай  Г.В.
                Вернадский:  «Тэрээр  эрүүл  мэндээ  хэмжээ  хязгааргүй  архидалтаар
                тамирдуулсан  бололтой.  /.../  Юань  удмын  хаадын  цуврал  хөрөг  дэх

                Өгөдэйн  хөргийг  үзсэн  ламтан  Мостерт  архаг  архичны  дүр  зураг
                болохыг нь онцолсон байдаг»[245] гэжээ.


                Өгөдэй хаан нэгэнтээ төрийн жолоог атгах болсноосоо хойш дөрвөн
                нүгэл үйлдсэнээ дурсаж: «/.../ Хаан эцгийн их сууринд сууж, олон улс,
                иргэнийг захирах их үүргийг хүлээсэн байтал бор дарсанд орсон минь

                нэгдүгээр  буруу  болов»[246]  гэж  өчсөн  байдаг.  Өгөдэй  хааныг  архи
                хэт  их  ууж  байгаад  зүрх  шимширсэн  шадар  түшмэд  нь  уухаа  хоёр
                дахин багасгахыг зөвлөхөд тэрбээр тун ч уриалгахан хүлээн авсан ч
                тэр  даруй  архи  уудаг  хулыг  хоёр  дахин  томосгохыг  зарлиг  болгосон

                байдаг. Үнэхээр л хаан хүнээс гэхээсээ илүү архичнаас гарах «мэргэн
                ухаан».
   170   171   172   173   174   175   176   177   178   179   180