Page 177 - Бат хааны байлдан дагуулал
P. 177

«батыг цэргээ дагуулан Европ руу давшиж байхад /.../ эзлэгдсэн, гэхдээ
                өвдөг сөхрөөгүй манай орны ард түмнүүдийн эрх чөлөөний төлөөх

                тэмцэл улам бүр асан дүрэлзэж байлаа. Энэхүү тэмцэл Европын гүн
                рүү хийсэн монголчуудын аян дайныг бүтэлгүй болгоход нөлөөлсөн
                юм.  /.../  Манай  орны  ард  түмэн,  Зүүн  ба  Төв  Европын  ард  түмэн
                харийн түрэмгийллийн хүнд хэцүү үед гал голомтоо хамгаалж, Вена
                хийгээд  парис,  Лондон  хийгээд  Ром,  олон  улсын  хот  ба  соёл

                иргэншлийг  сүйрлээс  хамгаалсан  юм.  Үүнд  хүн  төрөлхтний  өмнө
                хүлээх тэдний аугаа их ач холбогдол оршино»[251] гэж дундад зууны
                үеийн Оросын түүхийг судлаач, эрдэмтэн В.Т.Пашуто бичжээ. Өгөдэй
                хаан таалал төгссөн нь Бат хаанд гэдрэг буцахад аятай шалтаг болсныг

                тэмдэглээд «Өгөдэй нас барсан нь Европ дахь аян дайныг зогсоосон
                гэж  үздэг  түүхчдээс  яагаад  Хүлэгү  хаан  энэ  тухай  мэдээг  Алеппо,
                Дамаскийн  орчим  хүлээж  аваад,  цэргээ  татаагүй,  харин  командлалаа
                Хэт-Бугад хүлээлгэн өгөөд, өөрөө ганцаараа буцсан юм? гэж асууж

                болно»[252] гэж ам асуусан байдаг.


                Энд  нэг  зүйлийг  тодотгох  хэрэгтэй.  Өгөдэй  их  хааныг  нас  барахад
                Хүлэгү  хаан  аян  дайнаа  эхлээгүй  байсан  юм.  В.Т.  Пашуто  Мөнх  их
                хаан таалал төгсөхөд Хүлэгү нутаг буцсан явдалтай андуурч байгаа
                бололтой.


                Гэхдээ хоёр их хааныг тэнгэрт халихад хоёр байлдан дагуулагч яагаад

                өөр  өөр  шийдвэр  гаргасан  бэ  гэдэг  нь  байж  болох  л  асуулт.  Нээрээ
                чухам  яагаад  Хүлэгү  хаан  ганцаараа  буцсан  байхад  Бат  хаан  бүх
                цэргээ аван буцсан юм бол? Энэ асуултанд зөвхөн Бат хаан, Хүлэгү
                хаан хоёр л хариулт өгч чадах байсан ба одоо үүнд хэн ч хүн бүхний

                таалалд нийцсэн  хариулт  өгч  чадахгүй  юм. Гэхдээ  нэг  үйл  явдал  нь
                1242  онд,  нөгөө  нь  1259  онд  болсныг  бодолцох  хэрэгтэй.  Түүнээс
                гадна  Батын  дэргэд  Алтан  ургийн  арваад  хан  хүү  байсан,  харин
                Хүлэгүг өөрийг нь эс тооцвол түүний дэргэд Чингис хааны удмын нэг

                ч хүн байгаагүй. Энэ бас нэг шалтгаан бус уу?


                Зөвлөлтийн түүхчийн асуултанд асуултаар хариу барьж болно. Хэрэв
                Өгөдэй хаан энх тунх, төрийн жолоог атгасан хэвээр байсан бол Бат
   172   173   174   175   176   177   178   179   180   181   182