Page 179 - Бат хааны байлдан дагуулал
P. 179

монголчууд биш, харин европчууд, славянуудаас нэг их ялгаагүй өөр
                ард түмэн халдсан юм»[253] гэсэн байдаг.



                Энэхүү нууцуудыг «түүвэрлэсэн» А.Г. Ушаковын зорилго бол оросууд
                өөрсдөөсөө бүдүүлэг ард түмэнд эзлэгдээгүй, гагцхүү өөрсөдтэй нь
                адил зиндааны хөгжилтэй славянчуудад ялагдсан гэсэн санааг «чулуу
                болгох»  явдал  юм.  Аанай  л  социализмын  үе  шиг  түүхийг  өөрт
                таалагдсанаараа  бичих  гэсэн  санаархал  нь  харин  ч  өөрийнх  нь

                тодорхойлсноор анхнаасаа л нуран унах тавилантай.


                Сүүлийн  жилүүдэд  Оросод  олноороо  хэвлэгдэн  гарч  байгаа
                «өвөрмөц»  номнуудаас  дээрхийн  зэрэгцээ  Г.В.  Носовский,  А.Т.
                Фоменко нарын «Орос ба Орд. Бүгдэд зориулсан шинэ он дараалал»

                бүтээлийг  дурдаж  болно.  Түүхийг  шинээр  бичих,  гэхдээ  өөрийн
                үзэмжээр  бичихийг  зорилго  болгосон  тэдний  бүтээлээс  нэгээхэн
                хэсгийг орос эхийнх нь хамтаар толилуулъя:


                «Задумаемся  над  происхождением  названия  МОНГОЛИЯ.  Не
                исключено, что оно произошло от русского слова МНОГО, множество
                (людей),  МНОГОчисленное  войско.  Возможно  также,  что  слово
                МОНГОЛИЯ               произошло           от       русского         МОЩЬ,           МОГ,

                МОГУщество»[254]—«МОНГОЛ гэдэг нэрний гарал үүслийг тунгаан
                эргэцүүлье. Энэ нэр ОЛОН, олон (хүн), ОЛОН цэрэг гэсэн орос үгнээс
                гаралтай  байхыг  үгүйсгэшгүй.  Мөн  МОНГОЛ  нь  ХҮЧ  ЧАДАЛ,
                ЧАДАХ, СҮР ХҮЧ гэсэн орос үгнээс үүссэн байж болзошгүй».



                Физик-математикийн  ухааны  доктор,  шинжлэх  ухааны  докторын
                зэрэгтэй  дээрх  эрдэмтэд  иймэрхүү  маягаар,  ямар  ч  үндэслэлгүй
                таамаглал дэвшүүлэх замаар түүхийг шинээр бичихийг санаархжээ.


                Түүхийг  шинээр  бичих  гэсэн  өөр  нэгэн  бол  А.  Бушков  юм.  Тэрээр
                «Алтан ордны сүүдэгнэл» бүтээлийнхээ гол санааг базан өгүүлэхдээ:


                «1. Ямар ч “монголчууд” тал нутгаас ирж, Оросод халдаагүй.



                2.  Татарууд  бол  холоос  ирсэн  хүмүүс  биш,  харин  өнөөх
                “түрэмгийлэл” гэгчээс бүр өмнө оросуудтай хаяа нийлүүлэн аж төрж
   174   175   176   177   178   179   180   181   182   183   184