Page 183 - Бат хааны байлдан дагуулал
P. 183
бус, харин эзэлчихсэн газраа төвхнүүлэхийг тэргүүн зорилгоо
болгосон юм.
Аян дайнаа үргэлжлүүлэх нь орчин үеийн хэллэгээр бол эдийн
засгийн хувьд ашиггүй байсан. Өөрөөр хэлвэл, гарч буй зардал,
хүний амийг дайны олз нөхөхтэй үгүйтэй байв. Ийм нөхцөлд гол
төлөв олз олоход чиглэгдсэн нүүдэлчдийн аян дайн үндсэн утга учраа
алдах нь гарцаагүй.
Өгөдэй их хааны хүү, түүнийг залгамжлах Гүюгтэй Бат хаан
зөрчилдсөн нь бас нэг бодитой шалтгаан байв. Яаж ч бодсон ах
дүүгийн тангараг тасарсан Гүюг их хааны сэнтийд заларвал Баттай
харьцах хандлагаа өөрчлөхгүй, харин ч эрх мэдэлтэй болчихвол бүр
дайсагнах аюул бодитой тулгарчээ. (Үүнийг 1248 онд Гүюг хаан Бат
хаан руу дайлаар мордоод замдаа зуурдаар нас барсан нь гэрчилнэ.)
Тиймээс өөрт нь ямар нэг байдлаар заналхийлж чадахгүй Европыг
орхиж, улс орноо төвхнүүлж, Хархориноос гарч болзошгүй ирээдүйн
аюулд бэлтгэх нь Бат хааны хувьд амин чухал болоод байлаа.