Page 181 - Бат хааны байлдан дагуулал
P. 181
дэвшүүлсэн байдаг. Хэдийгээр энэхүү таамаглалыг батлах ямар нэг
баримт бичиг үгүй ч сонсоод өнгөрөхөд илүүдэхгүй билээ:
«/.../ 1095 оноос эхлээд 1272 он хүртэл Европ арабуудын эсрэг найман
удаа загалмайтны аян дайн хийсэн. Эдгээрийн үеэр загалмайтнууд
монголчуудаас дутуугүй тонон дээрэмдэж байв. Зургаа дахь аян дайн
1227 онд эхэлж, Иерусалимыг лалын шашинтнуудаас булаан авснаар
өндөрлөсөн юм. гэвч 1244 онд тус хот дахин арабуудын гарт орсон
байна. Тиймээс долоо дахь аян дайн зайлшгүй Сири лүү чиглэх ёстой
байлаа. Гэтэл ингэсэнгүй. Яагаад?
1247 онд Монголоос /.../ П. Карпини эргэж ирэв. Тэрээр Монголын их
хааны албан ёсны захидлаас өөр юу авчирсан бэ? Баримт бол баримт.
Долоо дахь ба найм дахь аян дайн Иерусалим руу биш, харин Египет,
Тунис руу чиглэсэн байна. Шалтгаан нь ойлгомжтой. 1252 онд Дундад
Азид Хүлэгү хаан ирж /.../ 1259 онд Сирийг (загалмайтнуудын гол
дайсан) байлдан дагуулж, монголчууд Газар дундын тэнгист гарсан юм
/.../
Улмаар Ромын пап лам Баруун Европоос хавьгүй баян, Хорезмаас
хойш үлдсэн лалын ертөнцийг монголчуудад найр тавин өгчээ гэсэн
таамаглал ул үндэстэй байж болох юм»[258].
Өөрөөр хэлбэл, пап лам монголчуудад лалын ертөнцийг өгч,
загалмайтны шашинтай Европоо авч үлдсэн байна.
Ж. Бор харин нууц гэрээг пап ламтай бус, Германы эзэн хаантай
байгуулсан гэж үздэг[259]. Чухам иймийн тул Фридрих зориг орж,
монголчуудыг явсны дараахан 1242 оны зун Ариун хот Ром руу пап
ламыг дайлаар мордсон байна.
Байж болох хувилбарыг Э.С. Кульпин-Губайдуллин хийсэн байдаг.
Мажарын жижигхэн тал нутгийг эс тооцвол нүүдэлчин ард түмэн
Европт аж төрөх орон зай байгаагүй, түүнчлэн Чингис хааны
гэрээсээр 4-хөн мянган монгол цэрэг өвлөн авсан Бат хаан ая дайнд
түрэг болон бусад угсааны олон тооны цэрэг дагуулж мордсон, тэд
Команийн талд үлдсэн гэр бүлээ сүүлийн 2-3 жил хараагүй, ямар ч