Page 176 - Бат хааны байлдан дагуулал
P. 176
Төр улс бий болсноос хойш олон зуун үндэстнийг олон мянган хаан
захирч ирсэн. Тэдний дунд ухаан дутмаг, авьяас билиг дулимаг өчнөөн
хаан байсан. Гэвч архинд автсан хаан хэр олон байсан бол? Ерөөс
түүний төр барьсан 12 жилийг судалж үзвэл эхний зургаад нь тэрээр
хаан эцгийнхээ үйл хэргийг нэр төртэйгээр үргэлжлүүлсэн, харин
үлдсэн зургаа нь төрийн их хэргийг цалгардуулж орхигдуулсан он
жилүүд байсан юм.
их хаан нас барсан нь Батыг буцахад хүргэсэн гэдэг тайлбарыг Орос-
Зөвлөлтийн түүхчид хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд чухамхүү
Оросын ард түмний баатарлаг тэмцэл монголчуудыг тамирдуулж,
улмаар Европын соёл иргэншлийг аварсан, Өгөдэй их хаан нас барсан
нь Бат хаанд ухрах аятай шалтаг л болсон гэж бараг толгой дараалан
үздэг. Түүхийг намын заавраар бичдэг байсан тогтолцооны үед энэ
байр суурь өргөн тархаж, газар авсан нь ойлгомжтой юм[247].
манай зарим нэртэй түүхчдийн дорвитой бүтээлд ч Оросын ард
түмний эсэргүүцэл Бат хааны аян дайныг зогсооход нөлөөлсөн гол
хүчин зүйлүүдийн нэг гэсэн санаа үзэгддэг[248].
Орос-Зөвлөлтийн үе үеийн соён гэгээрүүлэгч, түүхчдийн үгийг
сонсъё.
А.С. Пушкин: «Оросын зах хязгааргүй тал нутаг монголчуудын хүч
чадлыг өөртөө шингээж, тэдний түрэмгийллийг Европын яг хаяан
дээр тогтоон барьсан юм. Бүдүүлэг нүүдэлчид ардаа эзлэгдсэн Орос
орныг орхиж зүрхлээгүй бөгөөд Дорно зүгийнхээ тал нутаг руу эргэж
очсон билээ. Үр хөврөлдөө байсан Соён гэгээрлийг тасар татагдсан
Орос орон аварсан юм»[249] гэжээ.
Нэрт нийтлэлч Н.Г. Чернышевский: «Улс төрийн түүхэнд оросууд бол
түрэмгийлэгчид, дээрэмчид байсангүй. Харин чөлөөлөгчид,
Монголын талхинаас чөлөөлөгчид байсан юм. Оросууд
монголчуудын түрэмгийллийг өөрсөд дээрээ тогтоож, хана хэрэм
болж, тэднийг Европт хүргээгүй»[250] гэсэн байдаг.