Page 172 - Бат хааны байлдан дагуулал
P. 172
суурийг баримталдаг. Тэгвэл хэрэв 1237-1242 оны аян дайн зөвхөн
тандалт төдий байсан юм бол жинхэнэ байлдан дагуулал нь яасан юм
бол гэсэн асуулт гарч ирэх нь дамжиггүй. Үүний хариулт нь энгийн
билээ. монголчууд Орос орныг эрхшээлдээ бүрмөсөн оруулаагүй учир
Европыг байлдан дагуулахаар хоёр дахь удаагаа мордоогүй гэж тэдгээр
түүхчид тайлбарладаг. Энэхүү таамаглалыг бид үндэслэл муутай гэж
үздэг. Чингис хааны угсааны 11 хан хүү тандалт хийхийн тулд л нэг
доор цугларна гэж үү? Эдгээр 11 хан хүүгийн хэн нь ч өөрийн улсыг
байлдан дагуулж, төвхнүүлэхийг хүсч байсан нь ойлгомжтой.
Барууны нэр бүхий түүхчид Бат хаан анхнаасаа л Европыг байлдан
дагуулах зорилгогүй байсан; тэд зөвхөн команчуудыг хүлээн авч,
орогнуулаад зогсохгүй, тэднийг барьж өгөхийг шаардсан
монголчуудын шаардлагыг биелүүлээгүй Мажарын ван IV Белаг
цээрлүүлэхээр ирсэн гэдэг. Тэгэхээр Бат хааны аян дайн анхнаасаа
байлдан дагуулал биш, харин довтолгоон байсан болж таарах нь. Энэ
талаар бид өөрсдийн байр суурийг дээр илэрхийлсэн тул дахин
нурших нь илүүц юм.
Нэрт дорно дахин судлаач В.В. Бартольд персийн ба перс хэлтэй
түүхчдийн зохиолуудыг судлаад: 1-рт, Бат хаан, Сүвэдэй баатар
хоёртой Гүюг, Бүри нар зөрчилдсөн; 2-рт, Өгөдэй их хаан нас барсан
тухай мэдээг хүлээж авсан нь Бат хааныг буцахад хүргэсэн[235] гэж
тайлбарлажээ.
Бат энэ зөрчлийн тухай Өгөдэй их хаанд «Мөнх тэнгэрийн хүчинд,
хаан ахын сууд Мэгэд хотыг [хаанахын ямар хотыг хэлж буй нь
тодорхойгүй — Ч.Ч.] эвдэж, Орос улсыг эзэлж, зүг зүгт арван нэгэн
харь улсыг оруулж, алтан жолоогоо татаж салалцах болоход их асар
босгож хуримыг хуримлав. Энэ хурим дээр би бүх хан хөвүүдийн
ахмад тул нэг хоёр аяга сархад тэргүүлэн уув. Гэтэл Бүри, Гүюг хоёр
надад муудаж хуримаас гарч одов. Явахдаа Бүрийн хэлсэн нь: “Бат бид
адил байтал яагаад тэргүүлэн уух билээ?” гэжээ. Тэр сацуурах
санаатай “сахалт эмгэнийг өсгийгөөр давтаж, өлмийгөөр гишгэчих
юмсан!” гэжээ. Гүюгийн хэлсэн нь: “Бид хоёр тэр нум сум агссан
эмгэдийн эгмийг харвалдъя” гэжээ. Элжгэний хөвүүн Аргасуны