Page 170 - Бат хааны байлдан дагуулал
P. 170

билээ.  Монголын  их  цэргийн  байлдан  дагуулах  чадавхи  үүгээр
                хязгаарлагдахгүй  байсан  бөгөөд  Герман,  Итали,  Франц  дараагийн

                ээлжинд уургалагдаж магадгүй байсан юм.


                Франц  рыцарь,  итали  санваартан  сахиусан  тэнгэртээ  залбирч  байсан
                энэ үед Бат хаан яагаад их цэргээ ухраах тушаал өгөв?


                Монголын байлдан дагууллын түүхэнд хүндтэй байр эзлэх Бат хааны
                аян дайн яагаад гэнэт зогссон тухай олон орны түүхчид хэдэн үеэрээ
                маргалдаж         буй     юм.      Бат     хааны       шийдвэрийг         тайлбарласан,

                тайлбарлахыг оролдсон олон таамгийг тэд дэвшүүлсэн байдаг.


                Тухайлбал:  Германы  үндсэрхэх  үзэлтэй  түүхч  Г.Стракош-Грассманн
                Европыг  герман  рыцариудын  сүр  хүч,  тэдний  холыг  харсан,  голч
                ухаалаг  бодлого  аварсан  гэж  үздэг[229].  Германы  өөр  нэг  судлаач

                Б.Шпулер  бүр  цаашилж,  түүхэн  баримтыг  гуйвуулж,  Легниц  дахь
                тулалдаанд монголчуудыг зогсоож чадсан Германы рыцариуд Европыг
                аварсан гэжээ[230]. Эдгээр нь өчүүхэн ч шүүмжлэлийг даахгүй учир
                ямар  нэг  тайлбар  хийх  нь  илүүц  билээ.  дээрх  «түүхчид»-ийн
                тайлбарыг ойлгоход тийм ч хэцүү биш юм. Учир нь нэг нь Дэлхийн

                нэгдүгээр  дайныг  боловсруулж  байсан  кайзерын  Германд,  нөгөө  нь
                Гуравдугаар  райхын  үед  амьдарч  байжээ.  Кайзерын  Герман  ч,
                Гитлерийн  Герман  ч  дэлхийд  ноёрхохыг  адилхан  хүсч  байсан  юм.

                Тиймээс  Г.Стракош-Грассманн  ч  тэр,  Б.Шпулер  ч  тэр  цаг  үеийнхээ
                дуулгавартай зарц байжээ. Гэхдээ тэднийг буруутгах аргагүй. Учир нь
                үзэл суртал ноёрхсон социалист нийгэмд ч гэсэн түүхийг захиалгаар
                бичиж байсан юм.


                Манай  түүхчдийн  бичсэнээр  бол  Польш,  Чехи,  Силезийн  ард  түмэн
                харийн       түрэмгийлэгчдийн             [тодруулбал,        монголчуудын]          эсрэг

                баатарлаг тэмцэж байсан нь Бат хаан гэдрэг буцах нэг шалтгаан болсон
                аж[231]. Үнэн хэрэг дээрээ тэд социалист орнуудын ах нарынхаа үгийг
                дагасан хэрэг.


                Гэхдээ  хамгийн  хачирхалтай,  ойлгомжгүй  нь  юу  вэ  гэвэл  2003  онд
                олны  хүртээл  болсон  таван  боть  бүхий  «Монгол  улсын  түүх»-ийг

                зохиогчид Бат хаан гэдрэг буцсаны шалтгааныг тайлбарлахдаа дөчин
   165   166   167   168   169   170   171   172   173   174   175