Page 171 - Бат хааны байлдан дагуулал
P. 171

жилийн өмнө бичигдсэн зүйлийг дахин хуулжээ: «Европын улс орон
                хүчээ хамтран нэгтгэж монгол цэрэгтэй эсэргүүцэн байлдахаар зэхсэн

                бөгөөд  Польш,  Чехи,  Унгарын  зэрэг  орны  ард  түмэн  эх  орноо
                хамгаалан монголын байлдан дагуулагчдын эсрэг баатарлаг тулалдаж
                байжээ. бас Орос нутагт оросын ард түмний эсэргүүцэл хөдөлгөөн ч
                хүчтэй болжээ»[232].


                Ах нарыгаа дагаж дуугарахгүй бол болохгүй байсан үед ингэж бичиж

                байсныг бид ойлгож байна. Харин хэдий болтол энэ үзэгдэл үргэлжлэх
                юм  бол?  ер  нь  монголчууд  айсандаа  Европоос  зугтсан  мэт  ойлголт
                дээрх шалтгааныг уншихад төрж буйг хэлмээр санагдлаа. Европ хүчээ
                нэгтгээд  л,  Польш,  Чехи,  Унгарын  ард  түмэн  тэмцээд  л,  оросууд

                хүртэл  босоод  л.  Энд  хоёр  зүйлийг  зориуд  онцолмоор  байна.
                Нэгдүгээрт, Европ хүчээ нэгтгэж байсан тухай баримтыг тухайн үеийн
                ямар  ч  судар  бичгээс  олохгүй.  Хоёрдугаарт,  оросын  ард  түмний
                эсэргүүцлийн хөдөлгөөн хүчтэй болсон талаар сүүлийн үеийн Орос,
                Зөвлөлтийн  түүхчид  л  өгүүлдэг.  Бүхэл  бүтэн  дөчин  жил  өнгөрч,

                түүхчдийн  хоёр-гурван  үе  солигдож,  хамгийн  гол  нь  үзэл  суртлыг
                ардчилал халчихаад байхад Монголын түүх бичлэг зарим асуудал дээр
                бахь байдгаараа байгаа нь эмгэнэлтэй.


                Гэхдээ  энэ  тухай  хангалттай  ярилаа.  Үүний  зэрэгцээ  монголчуудыг

                Өмнөд орос ба Зүүн Европт дайтаж явахад булгар, команчууд боссон
                нь  Бат  хааныг  буцахад  ямар  нэг  байдлаар  нөлөөлсөн  гэж  үзэх  нь  ч
                бий[233].  Ижил  мөрний  сав  нутагт  дэгдсэн  булгарчуудын  бослогыг
                Боян, Жику нар, команчуудын бослогыг Бачман, аланчуудын бослогыг
                Качир-Укуле нар тус тус толгойлжээ. Хоёр түмэн цэрэг удирдсан Мөнх

                хан дүү Бүжэгийн хамт босогчидтой удтал тэмцэж, Бачманы цэргийг
                Ижил  мөрний  орчим  бут  цохиж,  өөрийг  нь  барьж,  цаазаар  авсан
                байна.


                Зарим түүхчид (жишээ нь: В.П.Шушарин[234]) монголчууд аливаа улс

                орныг эзлэхдээ эхлээд цөөн хүчээр довтолж, байдлыг танддаг, үүний
                дараа зохих бэлтгэлээ хангаад, их хүчээр давшин ордгийг харгалзан,
                Зүүн ба Төв Европт хийсэн Бат хааны аян дайн бол байлдан дагуулах
                гэсэн  оролдлого  биш,  ердөө  л  тандах  довтолгоон  байсан  гэсэн  байр
   166   167   168   169   170   171   172   173   174   175   176