Page 185 - Бат хааны байлдан дагуулал
P. 185

үед уламжлагдан ирээгүй болохыг дурдалгүй өнгөрч болохгүй»[261]
                гэж цомхон тэмдэглэжээ.


                Монголчуудын аян дайны үр дагаварыг В.В. Каргалов ийн тоймлосон

                байдаг:


                «1237-1240  оны  Батын  хядлага  Оросын  хотуудыг  нилэнхүйд  нь
                сөнөөсөн юм. Монгол-татарын шороон түмэн цэрэг өнгөрсөн газар
                бүр  нэгэн  цагт  цэцэглэн  хөгжиж  байсан  хотуудын  оронд  үнс  нурам
                үлдэж,  ард  иргэд  нь  үй  олноороо  хөнөөгдөж,  эсвэл  боол  болон

                туугдаж  байлаа  /.../  монгол-татарын  түрэмгийлэл  хотын  соёлын  эх
                ундарга  болох  уран  дархны  үйлдвэрлэлд  хүнд  цохилт  өгсөн  юм  /.../
                Батын  хядлагын  дараа  нарийн  ур  шаардсан  мэргэжлүүд  удаан
                хугацаагаар  алга  болж,  гагцхүү  150-200  жилийн  дараа  л  сэргэж

                эхэлсэн  байна  /.../  Байлдан  дагуулагчид  үүнээс  дутуугүй  хүнд
                цохилтыг Оросын хүн амын дийлэнх олонх нь аж төрж байсан тосгон,
                хөдөөгийн  суурин  газруудад  өгсөн  /.../  Оросын  ардын  аж  ахуйд
                монгол-татарын байлдан дагуулагчдын учруулсан хохирол нь тэд олон

                тооны        түрэмгийллийнхээ            үеэр      үйлдсэн        дээрэм       тонуулаар
                хязгаарлагдахгүй.  Талхи  тогтоогдсоны  дараа  асар  их  баялаг  төрөл
                бүрийн  алба  гувчуурын  хэлбэрээр  манай  орноос  урсан  гадагшилж
                байсан  нь  тэртэй  тэргүй  сульдсан  Оросын  эдийн  засгийг  улам  бүр

                доройтуулж  байлаа  /.../  Монгол-татарын  байлдан  дагуулал  Оросын
                ванлигуудын  олон  улсын  байдлыг  үлэмж  дордуулжээ.  Хөрш  ард
                түмнүүдтэйгээ  оросуудын  тогтоосон  соёлын  хийгээд  худалдаа
                арилжааны  эртний  холбоог  хүчээр  таслан  зогсоосон  байлаа  /.../  XIII
                зууны  монгол-татарын  түрэмгийлэл  эртний  Оросын  соёлд  хүнд

                цохилт  өгсөн  юм.  Монгол-татаруудын  хядлагын  түймэр  дунд  утга
                зохиол, бичиг үсгийн олон үнэт дурсгал устаж сүйрчээ /.../ Бусад ард
                түмнийг  шимэн  мөлжигч  Алтан  ордны  улс  задран  унахад  байлдан

                дагуулагчид  Оросын  соёлд  бараг  ямар  ч  ул  мөр  үлдээгээгүй  болж
                таарсан       билээ.      Орос  орны          хувьд      монгол-татарын  байлдан
                дагуулагчдын соёлын өв гэгчийн талаар ямар ч яриа байж болохгүй.


                XIII  зууны  монгол-татарын  түрэмгийлэл  Орос  орны  эдийн  засаг,  улс
                төрийн  хөгжилд  ямар  үр  дагавар  авчирсан  бэ?  Оросын  ард  түмний
   180   181   182   183   184   185   186   187   188   189   190