Page 188 - Бат хааны байлдан дагуулал
P. 188

Түүх  хэрэв  гэдэг  үгийг  мэддэггүй.  Гэхдээ  л  хэрэв  гэдэг  асуултыг
                тавья.  Хэрэв  Бат  хаан  байгаагүй  бол  Орос  хэзээ  нэгдэх  байсан  бол?

                Ямар үнэ цэнэ, хэчнээн зуун мянга, цаашлаад сая хүний амиар энэ нь
                хэмжигдэх  байсан  бол?  Хөгжил  дэвшил,  эв  нэгдэл  заавал  золиослол
                шаарддагийг  мартаж  болохгүй.  Тэгэх  тэгэхдээ  тухайн  үндэстэн
                хамгийн сор нь болсон охид, хөвгүүдээ золиосонд гаргадаг. Энэ бол

                хүн төрөлхтний хөгжил дэвшлийн хууль юм.


                Одоо Бат хааны байлдан дагуулалд эргэн очъё.


                «Тахал хийгээд өлсгөлөн адил монголчууд мөн чанартаа устгах мотор
                байсан юм. Хэдийгээр энэ бүхэн нь зовиуртай, уншихад шаналгаатай
                түүх ч гэсэн хүн төрөлхтний хөгжил дэвшлийн их замыг бид ойлгох

                хүсэлтэй  байгаа  бол  шаардлагатай  билээ…  Хэвлэх  урлаг,  далайн
                луужин,  галт  зэвсэг  болон  нийгмийн  амьдралын  бусад  олон  зүйлийг
                Европ  нээгээгүй  бөгөөд  Алс  Дорнодоос  Монголын  нөлөөгөөр
                дамжин импортлогдсон гэдэгт би эргэлздэггүй»[267] хэмээн Английн
                судлаач,  сэр  Генри  Ховорт  «Монголчуудын  түүх»  бүтээлдээ  бичсэн

                байдаг.


                Буриадын  судлаач  Я.  Халбай:  «Зах  хязгааргүй  монголчуудын  эзэнт
                гүрэн  байгуулагдсан  нь  хоёр  зуун  жил  үргэлжилсэн  загалмайтан,
                лалын  шашинтнуудын  хоорондын  дайныг  эцэс  болгож  /…/  буддын

                хийгээд  лалын  шашин  улам  бүр  түгэн  дэлгэрэхэд  нөлөөлжээ.  [Их
                засаг  хууль  үйлчилж  байсан  учир]  их  гүрэн  даяар  үлгэр  жишээ  эмх
                журам ноёрхож байлаа. /…/ Хулгай дээрэм, завхайрал, архидалт бараг
                үгүй  болов.  Гагцхүү  монголчуудын  үед  л  Евразид  гэмт  хэргийн
                түвшин хамгийн бага байсан юм»[268].


                «Чингис  хаан  байгаагүйсэн  бол  юу  болох  байсныг  хэн  ч  хэлж

                мэдэхгүй.


                Харин Чингис хаан байсан учир чухам юу болсныг бид мэднэ. Дэлхий
                ертөнц  монголчуудын  эрхшээлд  орсон  нь  эрт  дээр  үед  Ромын  эзэн
                хаадын мэдэлд байсан шиг хүн төрөлхтний соёл иргэншилд үсрэнгүй

                хөгжих  боломж  олгожээ.  Ард  түмнүүд,  бүр  тодруулж  хэлбэл  тэсч
                гарсан нь хөдөлгөөнд орж, лалын шинжлэх ухаан, гар ур Алс Дорнод
   183   184   185   186   187   188   189   190   191   192   193