Page 163 - Бат хааны байлдан дагуулал
P. 163

авахад  өөрсдийн  цаглашгүй  их  хувь  нэмрийг  оруулсныг  хүлээн
                зөвшөөрөх  хэрэгтэй.  Хэрэв  задгай  талбайн  тулалдаанд  монгол  морь

                ялалтын  нэг  тулгын  чулуу  болж байсан  бол  хана хэрэм бүхий  хотыг
                эзлэн  авахад  хятад  мэргэжилтнүүд,  тэдний  бүтээсэн  төрөл  бүрийн
                оньсон зэвсгүүд дутуугүй үүрэгтэй байсан юм.


                Хана  хэрэм  хэдэн  газраа  нуран  унахад  монголчууд  шийдвэрлэх
                дайралтанд  нэгэн  зэрэг  уухайлан  оржээ.  Мажарууд  хэдий  чинээ
                ширүүн  эсэргүүцэл  үзүүлнэ,  монголчууд  төдий  чинээ  улайран

                дайрсаар хотод хүч түрэн нэвтрэн оров. Эстергомчууд хотоо алдах нь
                тодорхой  болох  үед  дайсанд  юу  ч  өгөхгүйн  тулд  хүнс,  бараагаа
                шатааж, мал сүргээ хядаж, эд агуурс, үнэт зүйлсээ газар булсан байна.

                Хэд  хоног  үргэлжилсэн  ширүүн  тулалдааны  эцэст  монголчууд
                Эстергомыг авч, хамгаалагчдыг нь устгажээ. цөөн тооны хүн испани
                эр  Симеоноор  толгойлуулан  хот  доторх  цайзад  нуугдаж,  амьд  үлдэж
                чадсан байна.


                Зүүн  Европыг  эзэлснээр  Герман,  цаашлаад  Францын  нутагт  цөмрөн

                орох  бүх  үүд  хаалга  Бат  хааны  цэргийн  өмнө  нээгджээ.  «Мажар,
                Польшийг бут цохисон шигээ монголчууд тэр эрчээрээ цааш довтолсон
                бол Баруун Европ бүхлээрээ байг гэхэд түүний ихэнх хэсэг нь тэдний
                гарт       орох       байсан        гэдэгт       эргэлзэж        тээнэгэлзээд         байх
                шаардлагагүй»[216] гэж Ж. Мэн бичжээ.



                Загалмайтны  ертөнцийн  цаашдын  хувь  тавилан  шийдэгдэж,  хаад,
                вангууд  зэвсэгт  тэмцлээс  татгалзсан,  ямар  нэг  эсэргүүцэл  үзүүлэх
                тухай ярих нь ч утгагүй болсон энэ хүнд бэрх үед пап лам, эзэн хаан
                хоёрын  зөрчил  харин  ч  дахин  асав.  Дээвэр  нь  шатаж  байхад  хэн
                унтраах  вэ  гэж  хэрэлдэж  буй  эр,  эм  хоёр  шиг  тэд  бие  биенээ  хэлэх

                хэлэхгүй  үгээр  дайрч  байв.  Пап  лам  хэчнээн  зальтай,  хомхой  шунаг
                болох  талаар  сэрэмжлүүлсэн  захиаг  Фридрих  Францын  ван  Луид
                илгээгээд амжив. Тэрээр бичихдээ:


                «тэрээр  [пап  лам  —  Ч.Ч.]  ханашгүй  атгаг  санаандаа  хөтлөгдөн

                загалмайтны  шашинт  бүх  орнуудыг  эрхшээлдээ  оруулах  хүсэлтэй
                байгаа/…/ одоо тэрээр /…/ толгойгоо дохиод эзэн хааныг [Фридрихийг
                өөрийг нь — Ч.Ч.] бөхөлзүүлж байхыг санаархаж байна»[217] гэжээ.
   158   159   160   161   162   163   164   165   166   167   168