Page 158 - Бат хааны байлдан дагуулал
P. 158

Чухам энэ үед Хаданыг Бат хааны элч олжээ. Хархорингоос гарсан элч
                үүний  өмнөхөн  Бат  хааны  өргөөнд  ирж,  Их  Монгол  гүрний  хаан

                Өгөдэй тэнгэрт хальсан тухай мэдээг уламжилсан байв. Энэ урт замыг
                элч  морин  өртөөний  ачаар  зургаан  долоо  хоногийн  дотор  туулсан
                байна.  Азийн  төвөөс  Европын  төв  хүртэлх  замыг  ийм  богино
                хугацаанд туулсан ч Өгөдэй хаан нас барсан тухай мэдээ хагас жилийн

                дараа л Батын сонорт хүрсэн нь их гүрний нийслэлд маргаан дэгдэж,
                энэ мэдээг нууцлах эсэх талаар зургаан сар мэтгэлцсэнтэй холбоотой.


                Их цэрэгтэйгээ нэгдэхээр буцах замдаа Хадан хан нэг ангийг өмнө зүг
                рүү  далайн  эргээр  илгээсэн  байна.  Тэрхүү  анги  далайн  эрэг  дэх
                Сербийн  Свач,  Дриваст,  мөн  Рагуза  (Дубровник),  Каттаро  хотыг

                байлдан  авч  шатаагаад,  Боснийн  тал  нутгийг  түйвээгээд,  Албани,
                Серби,  Болгараар  дамжин,  Бат  хааны  цэрэгтэй  нийлжээ.  Ингэхдээ
                тэрхүү анги Албанийн Скадарид тулж очсон нь Европт монголчуудын
                хүрсэн хамгийн өмнөд цэг байв.


                Монголын  морин  цэргийн  сургаар  Балканы  хойгийн  ард  түмэн  гэр

                орон, эд хөрөнгөө орхин, өндөр уул, битүү ой руу зугатаж байлаа.


                Бела  вангийн  хойноос  Хадан  ханыг  нэхүүлсэн  нь  зорилго,  үр
                дүнгээрээ  1220  онд  Хорезмшах  мухаммедын  араас  Сүвэдэй,  Зэв
                хоёрыг илгээснийг санагдуулдаг. Монголчуудын хувьд дайснаа бүрэн

                дарж,  цаашид  үймээн  самуун  гаргуулахгүйн  тулд  хааныг  нь  устгах
                чухал  үүрэгтэй  байсан.  Тиймээс  1220  онд  Мухаммедыг,  1241  онд
                Белаг үгүй хийх нь байлдан дагуулал төгс амжилттай болоход чухал
                нөлөөтэй  байв.  Учир  нь  хаан  нь  амьд  байхад  улсыг  нь  байлдан
                дагуулна  гэдэг  ажлын  тал  юм.  Хэрэв  1220  онд  монгол  цэргүүдэд

                хөөгдсөн  падишах  Каспийн  тэнгисийн  нэгэн  жижиг  арал  дээр
                нуугдсан бол 1241 онд мажар ван Адриатын тэнгисийн арал дээр амь
                хоргоджээ. Ганц ялгаа нь гэвэл Мухаммед тэндээ 1221 оны нэгдүгээр

                сарын 11-нд нойтон хамуутай хүмүүсийн дунд ясаа тавьсан[209] бол
                Бела монголчуудыг явсны дараа эх нутагтаа эргэж иржээ.
   153   154   155   156   157   158   159   160   161   162   163