Page 153 - Бат хааны байлдан дагуулал
P. 153
жил нь болсон Лейпцигийн тулалдаанд Франц 40 мянга, холбоотнууд
54 мянган цэргээ алджээ.
Хоёр өдрийн зайтай хоёр том ялалт байгуулсныг Ж. Мэн тохиолдлын
хэрэг огтхон ч биш гэж үздэг. Монголын хоёр арми 450 км (тэгэхдээ
үүний 200 км нь одоогийн Словакид байрласан цасан хучлагатай
татры уул)-ээр алслагдсан байсан ч хоорондоо байнгын холбоотой
байж, аливаа үйл хөдөлгөөнөө харилцан зөвшилцөж байжээ.
Сүвэдэй баатрын байгуулсан морин өртөө энэхүү орон зайг 36 цагийн
дотор туулах[199] чадвартай байв.
ширүүн тулалдааны дараа хэсэг амсхийгээд монголчууд Буда, Пешт
хотуудад дахин тулан очив. Монголчуудын дунд загалмайтны
шашинтнууд байгаа тухай сонссон санваартан нар тал нутгийн
түрэмгийлэгчдийг сүсэг бишрэлийнхээ хүчээр зогсоох санаатай ариун
хутагт нарын эдэлж хэрэглэж явсан зүйлс, бусад онгон шүтээнээ барин
угтжээ. Гэвч талийгаачдын эд зүйлийг хадгалж тахихыг нүгэл хилэнц
гэж үздэг монголчууд жигшин сэжиглэж, бүгдийг нь устгасан байна.
Улмаар энэ нь европчуудын хувьд цэргийн төдийгүй, шашны
томоохон ялагдал болон хувирчээ.
Герцог Кальман нас барахынхаа өмнөхөн хотын иргэдэд тэмцлээс
зайлсхийж, үг дуугүй бууж өгөхийг зөвлөжээ. Гэвч ард түмэн
тэмцэхээр шийдсэн байна. Хотын төлөөх тулалдаан гурав хоног
үргэлжилж, дөрөвдүгээр сарын 29-30-нд монголчуудын ялалтаар
өндөрлөжээ. Түрэмгийлэгчид бүхий л уур, бухимдлаа амьд үлдсэн
хотынхонд гаргасан байна.
Улаан өнгөтэй болсон Сайо голын хөвөөнөөс Бела ван морины
хурдаар зугатаж, Польшийн хилийг зүглэв. Харамсалтай нь тэрээр
Генрихийн хуримтлуулсан их армиас нэр нь л үлдсэнийг яаж мэдэх
билээ. Гэвч Монголын морин цэргийн анги сүүл мушгин хөөж, ер
хоцрохгүй байлаа. Мөрөө буруулахын тулд Бела ван Комор мужаас
баруун зүг эргэж, Нитрагаар дамжин, улсынхаа баруун хязгаарын
томоохон хот болох Братислав (одоогийн Словаки) руу хөдөлжээ.
Тэндээсээ монголчуудад гэхээсээ илүүтэй айдасдаа туугдсан Бела ван