Page 152 - Бат хааны байлдан дагуулал
P. 152

Сайо  голын  хөвөөн  дээр  болсон  ширүүн  тулалдаанд  Монголын  их
                цэрэг  Мажар-Хорватын  нэгдсэн  армийг  бут  ниргэв.  Сить  гол  дээр

                оросуудыг ялсан шиг монголчууд чадварлаг гүйцэтгэсэн манёврын үр
                дүнд дайснаа бүсэлсэн байна. Нэгэнт занганд орсон мажарууд ухрах
                замгүйгээ  ойлгон  тун  ч  ширүүн  тулалдаж  байлаа.  Тиймээс  Сүвэдэй
                баатрын тушаалаар монголчууд өөрсдийн эгнээнд цөмөрхий гаргахад
                амь  зулбан  зугтах  нүх  гарлаа  гэж  хөөрсөн  дайсан  бэхлэлтээ  орхин

                тийш тэмүүлжээ. Живж буй хүн дэрснээс хүртэл шүүрдэг гэдэг дээ.


                Гэвч  монголчууд  тэднийг  бэхлэлтээ  орхин  гарах  хүртэл  харзнаж
                байгаад  сүүлчийн  дайсан  зугатсаны  дараа  араас  нь  нэхэн  хөөжээ.
                Пешт  рүү  ухарсан  мажаруудыг  монгол  морин  цэрэг  дор  нь  гүйцэж,

                цавчин алж байлаа.


                Байлдааны зорилгоор дарь хэрэглэхтэй европчууд энэ тулалдаанд анх
                удаа  танилцжээ[198].  Монголчуудын  хэрэглэсэн  тэсрэх  бодис
                хэдийгээр  дайсанд  сүртэй  гарз  хохирол  учруулж  чадаагүй  ч  морь
                малыг нь үргээж, багагүй сандаргасан байна.


                Холбоотнуудын 65 мянган цэргээс 56 мянга нь буюу 86 хувь нь Сайо
                голын хөвөөнд ясаа тавьжээ. Бела ван Далмаци руу зугатаж, Хорватын

                герцог, дүү Кальман нь шархдаж, шархны халуунаас нас барсан байна.
                Түүнчлэн сүм хийдийн томоохон мяндагтнууд болох Эстергомын их
                хамба  Матиас,  Колочийн  их  хамба  Уголин,  Трансильванийн  хамба
                Рейнольд,  Нитрагийн  хамба  Яков  нар  ухрах  замд  цөм  алагджээ.

                Монголчууд өөрсдөө 1000 гаруй цэргээ алдсан байв.


                Хамгийн гайхалтай нь ердөө хоёрхон өдрийн дотор Европын хоёр том
                улс  болох  Мажар,  Польш  нь  Бат  хааны  дайсны  жагсаалтаас  гарсан
                байна. Энэ хоёрхон өдрийн дотор Европын нэг зуун мянган цэрэг эр (!)
                монголчуудын гарт амиа алджээ.


                Ийм  олон  мянган  цэрэг  нэг  тулалдаанд  амиа  алдсан  тохиолдол

                байлдааны  техник  асар  хөгжсөн  ХХ  зуунд  л  дахин  гарсан  юм.  XIX
                зууны  хамгийн  цус  асгаруулсан  тулалдаан  гэгддэг  1812  оны
                Бородиногийн тулалдаанд хамгийн багаар бодоход Францын талаас 28
                мянга, Оросын талаас 46 мянган цэрэг алагдаж, шархадсан бол дараа
   147   148   149   150   151   152   153   154   155   156   157