Page 147 - Бат хааны байлдан дагуулал
P. 147

хаантай  нэгдэхээр  Морави  руу  хөдөлжээ.  Хүн  ам  цөөтэй,  уулархаг
                Морави  нь  талын  монголчуудад  стратегийн  ач  холбогдолгүй  байлаа.

                Монголын  цэргийн  зарим  анги  нэгтгэл  Германы  нутаг  дэвсгэрт
                цөмрөн орж, Мейсен хот хүртэл давшиж, хил орчмын газар нутгийг
                түйвээв.


                Гарамгай  ялалт  байгуулсныхаа  дараа  монголчууд  Герман  руу  биш,
                харин  өмнө  зүг  рүү  хөдөлсөн  байна.  Үүнийг  тэд  Вацлав  вангийн
                цэргээс  айсных  гэж  тайлбарлах  нь  бий.  Тэгвэл  энэ  талаар  Я.Халбай

                ийм тайлбар өгсөн байдаг.


                «/…/ Монголчууд Хятадад ч, Дундад Азид ч дайсны давуутай хүчнээс
                айж  бэрхшээж  байгаагүй.  Түүнээс  гадна  шаардлагатай  үед
                монголчууд  Бат  хаан  болон  бусад  анги  нэгтгэлээс  тусламж  авах

                бололцоотой  байсан/…/  Монголчууд  яагаад  Герман  руу  давшилгүй
                өмнө  зүг  рүү  хөдөлсөн  бэ?  Хариулт  ойлгомжтой.  Европын  өмнөд
                нутгуудаас Герман илэрхий ядуу байв. Хэрэв тийм биш байсан бол Бат
                хаан цэргийнхээ гол хүчийг удирдаад, Мажарын дараа Германд заавал
                халдах байсан. Монголын тагнуул анги тухайн үед Герман хөгжлийн

                хувьд  сул  дорой  байсныг  мэдээлж  байжээ.  Тиймээс  гол  цохилт  өгөх
                чиглэлийг  тодорхойлж,  Мажарын  дараа  Адриатын  тэнгис  рүү,
                цаашлаад  Ром  руу  түрэмгийлэхээр  тогтсон  байна.  Бидний  мэдэхээр,
                монголчууд  юуны  түрүүнд  баян,  хүчтэй  бүс  нутгуудыг  эрхшээлдээ

                оруулж  байсан.  Үүний  дараагаар  ядуу  дорой  аймгууд  өөрсдөө  сайн
                дураараа  бууж  өгдөг  байлаа.  Их  хэмжээний  олз  омог  бол
                монголчуудын бүхий л аян дайны үндсэн хөдөлгүүр байсан юм. /.../
                тиймээс  Монголын  армийн  маршрут  XIII  зуунд  ямар  улс  орон,  ард
                түмэн  баян  чинээлэг,  хөгжил  дэвшилтэй  байсныг  нэн  тод

                харуулна»[193].
   142   143   144   145   146   147   148   149   150   151   152