Page 143 - Бат хааны байлдан дагуулал
P. 143

өөрөөс нь цөөн цэрэгтэй дайснаа дарна гэдэгт итгэж, монголчуудыг
                ялсан баатрын алдрыг Вацлавтай хуваалцахыг хүсээгүй ч байж болно.



                Цэрэглэн  мордохын  өмнөхөн  Дарь  эх  Мариягийн  сүмийн  дээврээс
                унасан чулуу Генрих ванг золтой л цохиж алсангүй. Генрих энэ хачин
                тохиолдлыг муу ёрын шинж хэмээн сэжиглэсэн ч замд гарчээ.


                Одоогийн  Герман-Польшийн  хилээс  холгүй  орших  Легниц  (Лигниц)-
                ийн  дэргэд  Генрих  ван  1241  оны  дөрөвдүгээр  сарын  9-ний  даваа
                гаригт  Байдар  ханы  цэргийг  тосон  тулалдсан  байна.  Европчууд

                нийтдээ  60  орчим  мянган  цэрэгтэй  байсан  нь  Байдар,  Хайду  нарын
                түмтүүдээс хүн, хүчний хувьд хоёр дахин илүү байв. Генрих цэргээ
                таван  зам  болгон  хуваажээ.  Нэгдүгээр  замын  цэргийг  Моравийн
                маркграф  Дипольдын  хүү  Болеславаар  (Польшийн  вантай  андуурч

                болохгүй)  удирдуулсан  Германы  уурхайчид  бүрдүүлж  байв.
                Хоёрдугаар  замын  болох  Их  Польш,  Краковын  цэргийг  Сулислав,
                гуравдугаар замын болох Дээд Силези, Опполегийн цэргийг Мечислав,
                дөрөвдүгээр  замын  болох  Францын  Тамплиер,  Германы  Тевтоны
                бүлгийн  цэргийг  их  магистр  Понсе  д’Обон,  тавдугаар  замын  болох

                Доод  Силези,  Польшийн  цэргийг  Генрих  ван  өөрөө  толгойлсон
                байлаа.


                Монголчууд  хот,  суурин  газрыг  эзлэн  авахдаа  гарамгай  гэж  сонссон
                Генрих  ван  тал  газар  тулалдаад  үзэхээр  шийдсэн  байж  болох  тухай
                судлаачид  өгүүлсэн  байдаг.  Юутай  ч  тэрээр  хүн,  хүчний  хувьд

                хавьгүй  илүү  байсан  бөгөөд  франц,  герман,  польш  рыцариудаас
                бүрдсэн  хүнд  морин  цэрэг  нь  монголчуудын  хөнгөн  морин  цэргийг
                хонь мэт тууна гэж найдаж байв.


                Шууд  гардан  тулалдаанд  орох  нь  маш  аюултай  болохыг  ойлгосон
                Байдар хан бяцхан заль зохиожээ. Тэрээр дайсан нүүхийг хүлээлгүй
                өөрөө эхэлж цагаанаар нүүв.



                Монголчууд хулс шатаан утаан хөшиг тавьж, байрлалаа эзэлсэн байна.
                Генрих ван болон түүний жанжнууд монгол цэргийн байрлалыг утаан
                дундаас мэдэж, тандаж чадсангүй. Гэсэн ч Генрих ван давших тушаал
                өгчээ. Дайсныг ойртож ирэхэд монгол эрхий мэргэн харваачид тэднийг
   138   139   140   141   142   143   144   145   146   147   148