Page 140 - Бат хааны байлдан дагуулал
P. 140

Тийм  ээ.  Монголчууд  дахин  гэсгээгч  тал  болон  гарч  ирэв.  Гэхдээ
                зөвхөн Мажарыг гэсгээгээд зогсохгүй, бас Европыг байлдан дагуулах
                нь тэдний зорилго байлаа.



                Монгол цэргийн цохилтод анх Польш өртсөн юм. Одоо л европчуудад
                тал  газрын  нүүдэлчин  монголчууд  хэн  болохыг  сургаар  бус,
                бодитойгоор мэдэх боломж бүрджээ.


                Монголын довтолгооны өмнө нас барсан Польшийн ван III Болеслав
                улсаа дөрвөн өв залгамжлагчдаа хуваан өгснөөс хойш тэд хоорондоо

                хямралдан тэмцэж, нэгдсэн тулгар төргүй болсон байв. Эцгийн орыг
                залгасан ч эрх мэдэлгүй хоцорсон IV Болеслав ван Краков нийслэлтэй
                Бага Польш, томоохон хот Сандомир хоёрыг л захирч байжээ. Түүний
                авга  ах  Мазовийн  Конрад  одоогийн  Варшав  орчмыг;  II  Генрих  Их

                Польш  (Гошь,  Познань,  Калиш  хот  хавийн  нутаг)  ба  Вроцлав
                нийслэлтэй  Силезийг;  ах  Мечислав  буюу  Мешко  Доод  Силези  буюу
                Опполе, Ратибар гэх хоёр гүнт улсыг захиран сууж байв.


                Бууж өгөхийг шаардсан Монголын элч нарыг польшчууд хөнөөсний
                дараа Байдар, Хайду нарын  захирсан  цэрэг  1241 оны  нэгдүгээр  сард
                Польшийн  нутагт  цөмрөн  орж,  Висла  мөрнийг  гатлан,  Люблин,

                Завихост хотуудыг байлдан авчээ. Зарим анги нэгтгэл Рацибуж хүртэл
                давшсан байна.


                Мөн оны хоёрдугаар сард монголчууд Висла мөрөн дээрх Польшийн
                томоохон хот Сандомирыг хоёрдугаар сарын 13-нд эзлээд, мөн өдөр

                Бага  Польшийн  армийг  Турскийн  хажууд  устгаад,  газар  нутгийг  нь
                цөлмөжээ. Энэ бүхэн зөвхөн тандалт байлаа.


                1241 оны яргуй цэцэглэсэн үеэр Монголын арми тэр чигээрээ Европын
                дээсийг  алхав.  Бат  хаан  цэргийнхээ  гол  хүчийг  захирч,  гуравдугаар
                сарын  12-нд  Мажарын  хилийг  давсан  байна.  Гуравдугаар  сар  гэхэд
                Монголын их цэрэг Мажар, Польш, Силези (Шленск)-д нэвтрэн ороод,
                цаашлаад  Далмаци,  Морави,  Хорват,  Герман,  Итали  зэрэг  улсад

                заналхийлэв.
   135   136   137   138   139   140   141   142   143   144   145