Page 137 - Бат хааны байлдан дагуулал
P. 137
бидэнд дагаар орвол өөрсдөд чинь өлзийтэй»[176] гэж бичжээ. Гэвч
Белагийн байдал тогтворгүй байсан бөгөөд тэрээр өөрийн
феодалуудтай тэмцэхэд гол анхаарлаа хандуулж байв. Учир нь
вангаасаа хараат бус байхыг эрхэмлэдэг Мажарын феодалуудыг
Австрийн герцог Фридрих Бабенберг ил, далд дэмжиж байжээ.
Түгшүүр дагуулсан 1241 оны эхээр зөвхөн Зүүн Европт ч биш, мөн
Төв Европт монголчуудын тухай мэдээлэл хүрээд байлаа. Тюрингийн
ландграф Генрих Распе монголчуудын аюул улам бүр бодитой болж
байгаа талаар Брабантын герцогт бичсэн захидалдаа дурджээ[177].
тухайн үед Европын олон арван улсууд бие биетэйгээ хямралдаж байв.
Европын хамгийн том гүрэн болох «Герман үндэстний Ариун Ромын
эзэнт гүрэн» буюу Герман том, жижиг олон вант улсад хуваагдсан
байлаа.
Европ ерөнхийдөө Ромын пап ламын талыг баримталдаг гвельфчууд,
шашны нөлөөг хязгаарлахыг эрмэлзэж байсан Германы эзэн хаан II
Фридрих Гогенштауфеныг дэмждэг гибеллинчүүд гэсэн хоёр том
лагерьт хуваагдсан байв. «Тиймээс ч монголчууд Баруун Европын энэ
хоёр хүчний өвөр хоорондын тэмцлийг улс төрийн зорилгоор
ашиглахыг оролдож байв. Тухайлбал: Бат хаан II Фридрихд илгээсэн
захидалдаа: “Чиний оронд залрахаар очиж байна” хэмээн бичсэнд
Фридрихээс: “Би шонхорын анг сайн мэдэх тул шонхорч тань болъё”
гэж хариулжээ»[178].
Гэвч Европын заль мэх, хоёр утгатай үгэнд суралцаагүй Бат хаан
Фридрихийн хариуг шууд утгаар нь ойлгожээ. Гэтэл үнэн хэрэг дээрээ
Фридрих шонхорч тань болъё гэсэн үгээрээ Бат хаанаар тохуурхсан
юмсанж. Илдээр бус, үгээр байлдаж сурсан эзэн хааныг ойлгоход тийм
ч хэцүү биш билээ.
олон жил үргэлжилсэн пап лам, эзэн хааны хоорондын тэмцэл
монголчуудыг ирэхийн өмнөхөн дээд цэгтээ тулаад байв. Ямар ч эзэн
хаан ямар ч пап ламын адил Европын эзэн болохыг санаархаж байсан
түүхтэй. Энэхүү санаархал Фридрихийг ч, Григорийг ч тойрон
өнгөрсөнгүй. Тухайн үедээ ихээхэн боловсролтой хүнд тооцогдож