Page 135 - Бат хааны байлдан дагуулал
P. 135
мянган хүн олзлогдож, боол болов. Орос орон хамгаалагчгүй
үлджээ»[174] гэсэн байдаг.
«Оросын түүх» бүтээлд Бат хааны түрэмгийллийн дүнг дүгнэж,
Оросын 49 хот монголчуудад гишгэгдсэн, үүнээс 15 нь дахин хэзээ ч
сэхэл аваагүй байна гэж бичсэн байдаг[175].
Тэгвэл Монголын түрэмгийллийн өмнө «хотуудын орон» гэж
алдаршсан Орос улсад 1230-аад оны эхний хагаст 300 орчим том,
жижиг хот байсныг судлаачид тооцоолон гаргасан нь бий. V зуунд
Баруун Ромын эзэнт гүрнийг түлхэн унагасан Германы варвар аймгууд
шиг монголчууд барьж босгосон бүхнийг эвдэн сүйдлэхийн дон
туссан улангассан тонуулчид байгаагүй нь эндээс харагдана. Хүн
төрөлхтний түүх-соёлын үнэт зүйл, дурсгалыг ямар ч зорилгогүй
балмадаар устгасан вандалчуудтай монголчуудыг харьцуулж болно гэж
үү?
Ийнхүү 1241 он гэхэд Бат хаан Орос орныг эрхшээлдээ оруулж,
толгойтныг бөхийлгөж, тойгтныг сөхрүүлээд, улмаар Чингис хааны
гэрээсийг биелүүлэхээр Европыг дайлаар мордох, Сүүлчийн далай
хүртэл довтлох боломжтой болжээ.