Page 130 - Бат хааны байлдан дагуулал
P. 130
Киевийн мөхөл (1240)
Крым, Хойд Кавказ дахь байдал тогтворгүй байсан нь монголчуудын
хүчийг тодорхой хугацаагаар саатуулжээ. Гагцхүү 1240 оны намар л
ар тал баталгаатай болсон учир цэргийн хуралдаанаар Киев рүү
хөдлөхөөр шийдсэн байна.
Монголын цэргийн ангиуд Доод Рось гол дахь оросуудын бэхлэлтийг
сэт цохиод, Рось, Россава мөрний сав газрыг бусниулаад (тэгэхдээ 23
сууриныг түймэрдсэн), Киев орох замыг хамгаалж байсан Витичев,
Василев, Белгород зэрэг цайзыг явуут дундаа авчээ.
Оросын төдийгүй, Европын томоохон хот Киевийг 1203 онд
Смоленск, Черниговын вангууд команчуудтай хамсан түүхэнд
үзэгдээгүй ихээр сүйрүүлжээ. Тэр цагаас хойш Киев хот хуучин
түвшин, хэмжээндээ очоогүй байна.
Гэсэн хэдий ч Киев сайтар бэхлэгдсэн томоохон хотын зиндаагаа
алдаагүй байв. Өндөр толгод дээр байрласан Киев удаан хугацааны
бүслэлтийг тэсвэрлэн гарах бүхий л бэлтгэлээ базаасан байлаа. Хотыг
зүүн, өмнөд, баруун зүгээс хамгаалж байсан 12 метрийн өндөртэй,
3,5 км гаруй үргэлжилдэг «Ярославын хот» нэртэй ханын нурмыг
судалсан Зөвлөлтийн түүхч М.К.Каргер тэрхүү хана Эртний Оросдоо
байлдааны хамгийн бат бэхлэлт байжээ гэсэн дүгнэлт хийжээ.
Киевийн хамгаалалт үүгээр хязгаарлагдахгүй байв. Хотын төвд
хүрэхийн тулд түрэмгийлэгчид хэд хэдэн гуу, бэхлэлтийн шугамыг
даван туулах ёстой байлаа. Аюул нөмөрсөн мөчид хотын хүн ам босч,
вангийн цэргийн хороог дэмжихэд бэлэн байв.
Гэвч Киевийн мөхөл хотын гадна бус, харин хот дотор байлаа.
Монголчуудыг ирэхээс өмнөхөн Киевийн ван Михаил Всеволодович
амиа хаацайлан Мажар луу зугатаж, шинэ ван Владимир Дюрикович
удалгүй нас баржээ. Үүнийг далимдуулан Смоленскийн вант улсын
нэгэн ноён Ростислав Мстиславич гэгч өөрийгөө Киевийн вангаар
өргөмжилжээ. Гэвч Галич-Волынийн ван Даниил Романович үүнтэй
эвлэрээгүй бөгөөд аанай л феодалын бутралын үед вант улсуудын