Page 126 - Бат хааны байлдан дагуулал
P. 126

Өмнөд Оросод халдсан нь (1239-1240)


                Бат хааны их цэрэг 1239 оны эхээр Өмнөд Оросын вант улсуудын хилд
                цөмрөн  оров.  Бэрх  ханы  удирдсан  Монголын  цэргийн  тэргүүн  анги

                хоёрдугаар сарын сүүлээр Днепр мөрөнд цутгадаг Трубеж гол дээрх
                Переяславль (өмнөх аян дайны үед эзлэгдсэн Переяславль-Залесский
                хоттой эндүүрч болохгүй) хотыг бүслэн хаажээ. Тус хот команчуудын
                олон удаагийн довтолгооныг амжилттай хамгаалж байсан түүхтэй. XII
                зуунаас эхлээд 140 орчим жил болоход команчууд Переяславлийг нэг ч

                удаа эзэлж байгаагүй гээд бодохоор ямаршуу бэхлэлттэй хот байсан нь
                ойлгомжтой.


                Гэвч монголчууд бол команчууд биш.


                Монголчуудыг  ойртож  ирэхэд  хотынхны  эсэргүүцлийг  ширээт  лам
                Симеон толгойлжээ[155]. Хэд хоног үргэлжилсэн ширүүн тулалдааны

                эцэст  монголчууд  гуравдугаар  сарын  3-нд  Переяславль  хотыг  эзлэн
                авсан  байна.  Переяславль  XVII  зууны  дунд  үе  хүртэл  сэхэл  аваагүй
                юм.  Ингэтэл  нь  тонон  дээрэмдэж,  эвдэж  сүйтгэснээс  үзвэл  тус  хот
                монголчуудад тун ч ширүүн эсэргүүцэл үзүүлсэн бололтой.


                Үүний  дараа  байлдааны  ажиллагаа  хагас  жил  гаруй  хугацаагаар  түр
                зогсчээ.


                1239 оны намар байлдан дагуулагчид Оросын томоохон ванлигуудын

                нэг Черниговын вант улсын нутагт нэвтрэн орж, онцын эсэргүүцэлтэй
                тулгаралгүй  нийслэл  хотод  нь  тулан  очив.  Үүнд  гайхах  зүйл  үгүй
                байлаа.  Учир  нь  монголчууд  ойртож  байгаа  сургаар  зэвсэг  барих

                чадвартай  хүн  бүр  орон  гэрээ  орхиж,  нийслэл  Чернигов  хот  руу
                зугтсан байв. Киев, цаашлаад Европ руу халдахын өмнө Черниговын
                вант  улсыг  дайсны  жагсаалаас  гаргах  нь  ар  тал,  хоёр  жигүүрээ
                аюулгүй болгохыг юуны түрүүнд эрхэмлэдэг Сүвэдэй баатрын хувьд
                стратегийн чухал зорилт байлаа.


                Монголчуудын  түрэмгийллийн  өмнөхөн  Өмнөд  Оросын  нөлөө

                бүхий хоёр том ван Мажарын вантай цэрэг-дайны холбоо байгуулахыг
   121   122   123   124   125   126   127   128   129   130   131