Page 127 - Бат хааны байлдан дагуулал
P. 127
оролджээ. Черниговын ван Михаил Всеволодович Мажарт хүрэлцэн
ирж, хүү Ростиславаа Белагийн охинтой гэрлүүлж, ураг төрлийн
холбоо тогтоосноор монголчуудтай хамтран тэмцэхийг санал болгосон
байлаа. Гэвч Бела ихэмсгээр Михаил Всеволодовичэд татгалзсан хариу
өгсөн байна[156]. Оросын вангуудын нэгэн адил монголчуудын
аюулыг хаа холын зүйл гэж боддог Белагийн таалалд ялангуяа ураг
садан бололцох санал илүүтэй нийцээгүй ажээ. Түүний дараа Галич-
Волынийн ван Даниил Романович хүү Левынхаа хамт мөн ураг
төрлийн холбоо, цаашлаад цэрэг-дайны холбоо тогтоохыг оролдсон ч
бүтэлгүйтжээ[157]. Ийн Мажар-Оросын холбоо Бела вангийн богино
ухаанаас болж амьдрал дээр хэрэгжсэнгүй. Учир нь Бела ван
монголчуудыг Карпатын нурууг даваад, Мажарт цөмрөөд ороод ирнэ
гэдэгт нэг л итгэж өгсөнгүй. Тэгээд ч Бела Оросын вангийн хүүгээс
илүү хүргэнтэй болохыг хүссэн, нөгөөтэйгүүр өөрийгөө тал газрын
нүүдэлчдийг сургаад, хашраагаад өгөх чадалтай гэж тооцоолсон
бололтой.
Ингэхэд Бела Өмнөд Оросын аль нэг вантай худ ураг бололцож,
цэргийн эвсэл байгууллаа гэж бодоход ирээдүй байсан уу?
Холбоотнууд монголчуудыг хаана угтаж байлдах вэ? Өөрөөр хэлбэл,
Бела цэргийнхээ хамт Оросод хүрэлцэн ирэх байсан уу, аль эсвэл
Оросын вангууд албат иргэдээ дагуулан Мажарын тал нутаг руу ухрах
байсан уу? Ингээд бодохлоор эвсэл байгуулагдлаа ч гэсэн Бела ч тэр,
Михаил Всеволодович, Даниил Романович хоёр ч тэр хүчээ нэгтгэж
чадахгүй л байсан болов уу.
Чернигов хотыг судалсан академич Б.А.Рыбаков монголчуудын
түрэмгийллийн өмнөх Чернигов хот талбайгаараа XVIII зууны үеийн
Черниговоос дутахгүй байж гэсэн сонирхолтой дүгнэлт хийсэн байдаг.
Монголчуудыг Черниговт тулж ирэхэд ван Михаилд түүний үеэл ах
Мстислав Глебович өөрийн цэргийн хамт хүрэлцэн ирж, туслахыг
оролдсон боловч ялагдал амсан, олон хүнээ алдаж зугатсан байна.
1239 оны аравдугаар сарын 18-нд Есөн хөлт цагаан туг Чернигов
хотын дээгүүр манджээ[158].

