Page 129 - Бат хааны байлдан дагуулал
P. 129

Орос-Зөвлөлтийн  түүхчид  киевчүүд  Монголын  элч  нарыг  хороосон
                тухай  баримтыг  дурдалгүй  өнгөрдөг.  Яг  л  Калка  дахь  тулалдааны

                өмнө  гурван  Мстислав  адил  шийдвэр  гаргасныг  өгүүлдэггүй  шиг.
                Тухайлбал:  «Татар-монголчууд  Ази  хийгээд  Европт»  хэмээх  хамтын
                суурь  бүтээлд  Мөнх  хан  «Киев  рүү  элч  илгээж,  худал  гоё  үгээр
                хотынхныг буулгахыг оролдсон ч талаар болжээ»[159] гээд өнгөрчээ.


                Гэвч энэ удаад Киевийг бүслэн хаах хүн хүч хүрэлцэхгүй байсан учир

                Мөнх хан гэдрэг буцсан байна.


                1240  оны  хавар  Мөнх,  Гүюг  нар  Каспийн  тэнгисийн  баруун  эргээр
                давшиж, халдашгүйгээрээ «Төмөр хаалга» хэмээн алдаршсан Дербент
                хотыг  авав.  Монголын  цэргийн  нөгөө  анги  Булгарыг  түрэмгийлж,
                ээлжит бослогыг дарсан байна.
   124   125   126   127   128   129   130   131   132   133   134