Page 132 - Бат хааны байлдан дагуулал
P. 132
Түншүүр зэвсгүүд зогсоо зайгүй Лядын их хаалгыг балбаж байв.
Удалгүй монголчууд хаалгыг нурааж, Киевт давшин оров.
Хамгаалалтыг гардан удирдаж байсан мянгатын дарга Дмитр
шархадсан байна. Монголчууд хотын гол бэхлэлтийн шугамыг сэт
цохин, алхам алхмаар Киевийн төв рүү ойртож байв.
«Киевчүүд гудамж, байшин болгоныг хамгаалж байлаа. Түймрийн
утаанд багтарч, олон цэргээ алдсан байлдан дагуулагчид эртний
нийслэлийг хамгаалагчдын хүүрэн дээгүүр урагшилж байлаа» хэмээн
В.В. Каргалов хот доторх тэмцлийг зуржээ[166].
Амьд үлдсэн цөөн тооны хамгаалагч Дарь эхийн сүмд орж нуугджээ.
Улайрсан монголчууд тэрхүү сүмийг ч нурааж устгасан байна. Он
тооллын бичигт өгүүлснээр, Дмитрын эрэлхэг зоригийг биширсэн Бат
хаан түүний амийг хэлтрүүлжээ. Хожим Дмитр Бат хааны бараа болж,
Европт хийсэн аян дайнд оролцсон байдаг[167].
Ийнхүү арванхоёрдугаар сарын 6-нд Киев хот монголчуудад
эзлэгджээ. (Өөр мэдээллээр бол, арваннэгдүгээр сарын 19-нд.[168])
Судлаач П.П. Толочко тооцоолсноор, Киевт оршин сууж байсан 50
мянган хүнээс 2 мянга нь л амь гарчээ[169]. 400 га талбай эзэлсэн 9
мянган байшингаас 200 нь үлдсэн байхыг 1245 онд Киевээр дайрч
өнгөрсөн жуулчин тэмдэглэжээ. Улмаар Киев Орос орны төвийн
үүргээ алдсан байна.