Page 136 - Бат хааны байлдан дагуулал
P. 136

Зүүн Европт нэвтрэн орсон нь (1241)


                Төв Азийн зэрлэг татарууд Орос орныг галдан шатаагаад одоо өөрсөд
                рүү  нь  ирж  явааг  Европын  ард  түмэн  1241  оны  эхээр  сонсоод  айж

                балмагдав.  Европын  олон  орны  хаан,  ван,  ноёд  айдас  хүйдэсдээ
                хүлэгдэн  аанай  л  Оросын  вангуудын  адил  хүчээ  нэгтгэн,  дайснаа
                тосон  байлдахын  оронд  цайз  шигтгээндээ  шургалж,  аюул  хажуугаар
                өнгөрөөсөй хэмээн залбирч гарав.


                Төв  Азид  Чингис  хаан  Монгол  гэгч  гүрэн  байгуулсан,  монголчууд

                хөрш зэргэлдээх олон оронтой байлдаж, Хятад, Хорезм зэрэг хүчирхэг
                улсыг  байлдан  дагуулсан  төдийгүй,  оросуудыг  уургалаад  байгааг
                европчууд  ямар  нэг  байдлаар  сонссон,  мэдсэн  нь  гарцаагүй  юм.
                Ялангуяа асар уудам нутагтай Орос орныг эрхшээлдээ оруулсан тухай

                мэдээ түгшүүрийн харанга дэлдсэнээс өөрцгүй болов. Гэвч хэнэггүй,
                хээгүй зарим нэг нь монголчууд эзэлсэн газар нутаг, боолчилсон ард
                түмэндээ  ханасан  байж  таараа,  наашаа  ирэхгүй  хэмээн  өөрийгөө
                хуурч  байлаа.  Монголчуудын  замд  хамгийн  түрүүнд  өртөх  улс
                орнуудын ван ноёд өөрсдийн тагнуул туршуулуудыг илгээж, байдлыг

                тандуулахад  дайчин  нүүдэлчид  ханаж  цадахыг  мэдэхгүй  улс  байна,
                уул байвал уулыг даваад, далай бол далайг гатлаад удахгүй ирэх нь гэж
                мэдээлжээ.  Чухам  энэ  явдлаас  өмнө,  найман  зууны  тэртээ  мөн  Төв

                Азиас  гаралтай  гуннууд  гэж  алдаршсан  хүннүчүүд  Европыг
                донсолгож,  тэдний  удирдагч  Аттила  «Бурханы  гэсгээл»  хэмээгдэж
                байсан  түүхтэй.  Энэ  удаад  хүннүчүүдийн  удам  талын  монголчууд
                эзэн Чингисийн ач хүүгээр толгойлуулаад дахин Буурал тивийг зорив.


                команчуудыг  орогнуулсан  Мажарын  IV  Белаы  ван  ялангуяа  нэн
                тодорхой  мэдээлэлтэй  байлаа.  Бат  хаан  түүнд  илгээсэн  захидалдаа

                болчимгүй  алхам  хийхээс  удаа  дараа  сэрэмжлүүлж  байв.  Тийм  ч
                учраас Бела ван олон тооны францискан, доминикан лам нарыг Ижил
                мөрний сав нутаг руу илгээж, байдлыг тандуулж байжээ. Тэдгээрийн
                нэг Юлиан лам монголчуудын талаар маш үнэтэй мэдээлэл цуглуулж,

                Бат хааны захидлыг биечлэн авчирсан байдаг. Тэр захидалд Бат хаан:
                «Би  чамайг  баян,  хүчтэй  ван  гэж  сонссон.  Гэхдээ  сайн  дураараа
   131   132   133   134   135   136   137   138   139   140   141