Page 141 - Бат хааны байлдан дагуулал
P. 141
Легницийн тулалдаан
(1241 оны дөрөвдүгээр сарын 9)
Байдар хан 1241 оны гуравдугаар сарын 10-нд Висла мөрнийг
Сандомирын ойролцоо гаталжээ. Хайдугийн түмтийг Ленчица, Краков
хотын зүг илгээгээд, Байдар хан өөрөө Кёльц хүртэл довтолсон
байна.
Бага Польшийн нийслэл Краков орох замыг хаасан Владимеж
воеводын захирсан Краковын цэрэг, Пакослав воеводын захирсан
Сандомирын цэргийг Хайду хан гуравдугаар сарын 18-нд
Хмельниковын дэргэд бут цохиод, Краковыг бүслэн хаажээ. Владимеж
воевод энэ тулалдаанд алагдаж, Краков ба Сандомирын ван
«Ичимтгий» хочтой IV Болеслав өөрийн ээж, орос вангийн ахайтан
Гремиславна Ингваровна, гэр бүлийн хамт нийслэлээ санд мэнд орхин,
Мажарт дүрвэн гарсан байна.
Өнөөдөр Польшийн Радиогийн нэгдүгээр буюу төв сувгаар яг үд
дунд бүрээн дуу эгшиглээд, хэсэг хугацаанд нам гүм болсноо дахин
цуурайтдаг. Энэ нь тэртээх 1241 оны үйл явдалтай холбоотой.
монголчууд айсуйг үд дундын үед харсан Краковын харуул
хотынхныгоо сэрэмжлүүлэхээр бүрээгээ үлээсэн байна. бүрээчийн
хоолойг тэр даруйд монгол цэрэг нэвт харважээ. монгол нум сумын
алсын тусгалыг тооцоод наанадаж 200-300 метр, цаашлаад 400-500
метрийн алсаас харвасан болов уу гэсэн таамаглал бий[183]. Түүний
ойролцоо байсан өөр бүрээч газар унасан хөгжмийн зэмсгийг аваад,
дахин бүрээ үлээсэн байна. Краковчууд аюул нүүрлэснийг ойлгож,
хотоо хамгаалахаар босчээ. Өнөөдөр Краков хотод очсон жуулчин
болгонд бүрээчийн алагдсан Ариун Мариягийн цайзыг үзүүлж, дээрх
түүхийг хуучилдаг.
Краковчууд монголчуудтай арван өдөр, арван шөнө тулалдсан ч хотоо
авч гарч чадсангүй. Гуравдугаар сарын 28-нд монголчууд хотод
нэвтэрч, эвдэн сүйтгээд, ард иргэдийг нь олзолсон байна. Амьд үлдсэн
хотын цөөн хамгаалагч Ариун Андрейн дуганад хоргодсон бөгөөд