Page 138 - Бат хааны байлдан дагуулал
P. 138

байсан  Фридрих  «Моисей,  Христос  ба  Магомет  хэмээх  гурван
                луйварчин»  судалгааны  бүтээлдээ  иудаизм,  загалмайтны  шашин,

                лалын  шашинг  бий  болгосон  гурван  нөхөр  хүн  төрөлхтнийг
                луйвардаж  байна  гээд  зогсоогүй,  тэнэг  хүмүүс  л  онгон  бүсгүйгээс
                хүүхэд төрнө гэдэгт итгэнэ гэх зэргээр бичсэн нь Ромын пап ламын
                хилэн бухимдлыг зүй ёсоор төрүүлжээ.


                Гэвч Европыг монголчуудын аюул нөмрөхөд шашны тэргүүн, Ромын

                пап  лам  IX  Григорий  өөрийн  өшөөт  дайсан  Фридрихийг  Европын
                орнуудын  нэгдсэн  хүч  болох  загалмайтнуудын  армийг  толгойлж,
                татарууд  руу  хөдлөхийг  санал  болгожээ.  Үүний  зэрэгцээ  Григорий
                татаруудын эсрэг загалмайтны ариун дайнд мордсон хэнбугайг ч болов

                хайр ивээлдээ авч, нүглийг нь наминчлахаа амласан байна. Гэвч папа
                лам үүнээс  хэтэрсэнгүй.  Фридрих  ч түүнээс  илүү  баатарлаг  үйлдэл
                хийгээгүй  бөгөөд  европчуудын  итгэл  найдварыг  хөсөрдүүлж,
                өөрийн  эзэмшил  Сицили  арал  руу  зугатан  одож,  толгой  хоргодов.
                Тэрээр  Английн  ванд  илгээсэн  захидалдаа:  «Улмаар  энэ  шаламгай

                түрэмгийлэгчдийн  улайрал  бидний  дунд  айдас  хүйдсийг  дэгдээгээд
                байна»[179] гэж аминчлан бичжээ.


                Григорий  мөчөөгөө  өгөлгүй  Есүс  Христосын  газар  дээрх  биет
                төлөөлөгчид болох пап лам нарын мянга гаруй жил амьдарсан ордноо

                орхиж,  Францын  Лион  хот  руу «дүрвэжээ».  Европ  тивийг  бүхэлд нь
                айдас  хүйдэс  нөмөрч,  цөөнгүй  хаад,  ноёд  эх  нутаг,  албат  иргэдээ
                хамгаалахын оронд амиа хаацайлан зугатаж байлаа.


                Монголчууд  Европт  түрэмгийлснийг  зөвхөн  Бела  ванг  гэсгээх
                зорилготой  байсан  гэж  тайлбарлах  хандлага  бий.  Гэтэл  монголчууд
                «дэлхий  ертөнцийг  бүхэлд  нь  эрхэндээ  оруулж,  өвдөг  нугалаагүй

                ямар  ч  ард  түмэнтэй  эвлэрэх  ёсгүй»[180]  хэмээн  Чингис  хаан
                сургамжилсныг Плано Карпини уламжилсан нь бий. Мөн Юлиан лам
                ч  гэсэн  ван  Белагаа:  «Мажаруудын  вант  улсыг  хэрхэн  эзлэх  тухай
                татарууд өдөржин шөнөжин хэлэлцэж байна. Тэд үүгээр ч зогсохгүй

                Ромыг  байлдан  авах,  түүнээс  ч  цаашлахыг  санаархаж  байгаа  тухай
                мэдээлэл бий»[181] хэмээн сэрэмжлүүлж байжээ.
   133   134   135   136   137   138   139   140   141   142   143