Page 133 - Бат хааны байлдан дагуулал
P. 133

Өмнөд Оросыг эзэлж дууссан нь (1240)


                Өмнөд  Орос  ерөнхийдөө  монголчуудын  мэдэлд  орсон  байлаа.
                Киевийг эзэлснээр Монголын их цэрэг сул болж, улмаар тэднийг 1238

                оных шиг хэд хэдэн хэсэгт хуваах боломж бүрдэв.


                Бат  хааны  гол  хүч  Киевээс  Владимир-Волынскийн  зүг  давшжээ.
                Үүнтэй  нэгэн  зэрэг  монгол  цэргийн  жижиг  ангиуд  эгнээгээ  аажмаар
                өргөжүүлэх  замаар  Өмнөд  Оросын  нутгийг  бусниулж  эхлэв.
                Монголчууд богино хугацаанд Дунд Тетерев дэх хотуудыг байлдан авч,
                сүйтгэсэн  байна.  «Энэхүү  хотуудын  цэргийн  ангиуд  Киевийг

                хамгаалахаар  татагдаж,  харин  иргэд  нь  аюулт  түрэмгийлэгчдийг
                ойртон  ирэхэд  өмч  хөрөнгөө  аваад  зугатсан  байж  магадгүй»[170]
                гэсэн  В.В.  Каргаловын  дэвшүүлсэн  таамаглалыг  тэр  нутагт  хийсэн

                археологийн малталт баталдаг.


                Монголчууд Дээд Тетерев дэх Райковец хотхоныг бүслэн хааж, хэдэн
                өдөр  тулалджээ.  Хотын  иргэд  амь  хайргүй  тэмцэж,  алагдсан
                эрчүүдийн  оронд  ханан  дээр  байрласан  эмэгтэйчүүд  монголчуудыг
                хадуураар  цавчиж  байв.  Монголчууд  хотхонд  цөмрөн  орж,  эр  эм,

                хүүхэд хөгшин ялгалгүй бүгдийг цавчиж алсан байна.


                Случи  гол  дээрх  Колодяжин  хот  монголчуудад  мөн  ширүүн
                эсэргүүцэл үзүүлсэн юм. 12 түншүүр зэвсгийн хийж чадаагүйг заль
                мэх хийжээ. Амжилтгүй дайралтын дараа монголчууд хэлэлцээр хийж,

                бууж өгсөн тохиолдолд амь хэлтрүүлэхийг амласанд колодяжинчууд
                итгэсэн байна. Гэвч хотын хаалгыг онгойлгомогц монголчууд уулгалан
                орж,  тэднээс  нэг  ч  хүн  амьд  үлдээсэнгүй.  Райковец,  Колодяжиний
                хувь заяаг Каменец, Изяславль зэргийн олон хотхон хуваалцжээ.


                Хүч тарамдсан учир цэргийн жижиг ангиуд замд таарсан зарим хотыг
                авч чадалгүй өнгөрсөн тохиолдол гарч байв. Ялангуяа оньсон зэвсэг

                үгүй бол бэхлэгдсэн хотыг дан морин цэргээр авах нь боломжгүй юм.
                Цөөн тооны морин цэргийн өмнө модон хана ч давашгүй саад болж
                байлаа.  Тухайлбал:  Данилов,  Кременец  хотуудыг  нүүдэлчид  авч
                чадаагүй байна.
   128   129   130   131   132   133   134   135   136   137   138