Page 144 - Бат хааны байлдан дагуулал
P. 144
суман бороогоор угтав. Монголчуудын тавьсан бараг сум болгон
байндаа тусч байлаа. Холбоотнууд хариу барьсан боловч тэдний
харвасан сум ихэнхдээ байгаа онолгүй газардаж байв. Монгол
харваачид сумаа нэг тавьчихаад утаан дунд орж хэсэг замхраад, дахин
гарч ирээд харваж байлаа.
Салхинд туугдан утаан хөшиг нээгдэхэд европчууд гайхалтай дүр
зургийг олж харав. Тэдний өмнө бүхэл бүтэн арми биш, цөөн хэдэн
цэрэг жагсаж байв. Гэвч энэ бол хуурмаг үзэгдэл байлаа. Монголчууд
тунчиг жигд эгнээгээр жагссан учир зөвхөн эхний эгнээний цэрэг
харагдсан нь энэ байжээ. европчууд урьд өмнө хэзээ ч ийм жигд,
нарийн цэргийн жагсаалыг харж байсангүй.
Монголын хөнгөн морин цэргүүд давшихдаа польшиор: «Амь амиа
бодоорой! Зугатаарай!» гэж хашгирч байсан нь холбоотнуудыг
балмагдуулжээ. Учир нь гардан тулаан эхлээгүй байхад Монголын
эрхий мэргэн харваачдын суманд өртөж, олон цэрэг шархадсан,
алагдсан байлаа. Тиймээс байлдааны санаачилгыг гартаа авах
зорилгоор Генрих ван польш, герман рыцариудад довтлох тушаал
өгсөн байна. Рыцариудыг харахад үнэхээр сүрдмээр. Аанай л зарааны
арьс нөмөрсөн асар том яст мэлхий мэт зэр зэвсгээ наранд
гялалзуулсаар аажмаар урагшлав. төмөр дуулгаар битүү хучигдсан,
Герман төдийгүй, Европ даяар алдаршсан Германы Тевтоны
бүлэглэнгийн рыцариуд анхандаа тактикийн амжилтанд хүрч,
монголчуудыг шахаж эхэлжээ. Гэвч манёвр сайтай монголын хөнгөн
морин цэрэг зориуд зугатахад европчууд араас нь нэхэж, эгнээгээ
задгай тавьсан байна. Тулалдаанд ороогүй байсан Хайду ханы түмт
чухам энэ үед бөөрнөөс нь цохиж, рыцариудыг хиаруулжээ.
Монголчуудын довтолгооны хамгийн эхэнд ван алагдсан нь
холбоотнуудыг уймруулсан байна. Рыцариудын араас Генрихийн цэрэг
ч мөн адил цохигдов.
Генрих вангийн толгойг монголчууд жадны үзүүрт хатган, Бат хааны
цэргийн эсрэг боссон хэнбугайг ч ийм тавилан хүлээж буйг сануулан
Легницэд давхилдан иржээ. Гэвч хотын иргэд сэтгэлээр унаагүй
бөгөөд монголчуудын довтолгооныг няцааж чадсан юм. Орд уг хотыг