Page 148 - Бат хааны байлдан дагуулал
P. 148
Сайо гол дээрх тулалдаан
(1241 оны дөрөвдүгээр сарын 11)
онголчуудын заналт дайсан болсон Бела ван эх нутгаа хамгаалах
талаар дорвитой арга хэмжээ авч чадсан ч үгүй, амжсан ч үгүй.
Карпатын нурууг хамгаалуулахаар Дионисий Томайгийн армийг 1241
оны нэгдүгээр сард илгээснээс өөр зүйл Бела хийсэнгүй.
Монголчуудын довтолгооныг саатуулахын тулд мажарууд уулын
хөтлүүдийг царс модоор овоолжээ. Гэвч энэ нь монголчуудын хувьд
нарийхан сүрлээс өөрцгүй байв. Сүвэдэй жанжны тушаалаар тэдгээр
царсыг шатааснаар асар их утаа гарсан нь мажаруудад аюулын дохио
болжээ.
Бат хааны удирдсан цэрэг Томайгийн харуул ангиудыг бэхлэлтээс нь
элдэн хөөгөөд, 1241 оны гуравдугаар сарын 12-нд байгалийн болох
Карпатын хамгаалалтыг давж, Мункач, Унгварын уулын хөтлөөр
Мажарын тал газарт үер мэт урсан оржээ. Бат хаантай цуг Хадан,
Бүри, Шейбан, Бүжэг, Орд нар өөрсдийн цэргийн хамт байв. Монгол
цэргийн өөр нэг анги Мажарыг Болгараас таслах зорилгоор өмнө
зүгээс Галичина муж хавиас давшиж байлаа.
Монголчуудын урдаа тууж явсан олон мянган олзлогдогсод битүү ойг
сүхээр цавчиж, морин цэрэг явах зам гаргаж байв. Бат хаан замд
таарсан хотуудыг байлдан эзэлсээр Мажарын төв рүү түрэн довтлов.
Бела вант улсынхаа өнцөг булан бүр лүү цустай сэлэм барьсан элч
довтолгож, нийслэлээ хамгаалахыг уриалсан ч ард түмэн нь хүлээн
авсангүй. Ван язгууртнуудаа хуралдуулсан ч мөн л амжилтанд
хүрээгүй байна. Мажарууд вангаа чадалгүй байж харь элэгтнийг
хамгаалж, урагшгүй үйлдлээрээ түүгээр явсан гайг үүгээр даллаж
авчирлаа хэмээн бухимдаж буйгаа ийн илэрхийлжээ. «Бела
монголчуудыг авчирсан, одоо өөрөө учрыг нь олог» гэж мажарууд ил
цагаан ярьж байлаа.
Гэтэл Бела ван команчуудыг зүгээр нэг ивээлдээ аваагүй юм. коман
эхээс төрсөн тэрээр албат иргэдийнхээ дунд нэр хүнд багатай байсан