Page 149 - Бат хааны байлдан дагуулал
P. 149
учир юуны түрүүнд өөрт нь үнэнч 40 мянган цэрэгтэй болохыг
хүссэн нь арга ч үгүй. Нөгөөтэйгүүр, команчуудыг загалмайтны
шашинд оруулснаар шинэ татвар төлөгчдийг бий болгож, Ромын пап
ламын талархлыг хүлээжээ. Өөрөөр хэлвэл, Бела ван нэг сумаар хоёр
туулай агнах гэсэн юм. Тиймээс 1239 оны намар Бела вант улсынхаа
хил дээр Котян хаан болон түүний албатуудыг ёслол төгөлдөр хүлээн
авч, үржил шимтэй талд газар олгожээ. Гэвч мажар, команчуудын
холбоо анхнаасаа нуран унах тавилантай байв. Учир нь нүүдлийн ба
суурин соёл иргэншил нэг шуудайнд багтах боломжгүй байлаа.
Команчуудын тууж ирсэн тоо томшгүй олон толгой мал мажаруудын
газар тариалан, аж ахуйд ихээхэн хохирол сүйрэл учруулж байв.
Эцэстээ энэ нь ил зөрчил болон гаарчээ. Нэгэн сударт бичигт: «/.../
Команчууд унгар тариачдын эхнэр охидыг хүчирхийлж байлаа»[194]
гэж тэмдэглэгдсэн нь бий.
Аюул нөмрөхөд Мажарын феодалууд Белад шахалт үзүүлж, Котяныг
харьяат иргэдийнх нь хамт Бат хаанд тушааж өгөхийг шаардах болов.
Гэвч хэргийн учир Бела Котяныг бариад өгчих ямар ч боломжгүй
байсанд оршино. Котяны ард зэвсэглэсэн 40 мянган дайчин байлаа.
Түүнээс гадна Белагийн хүү Иштван Котяны охин Елизаветатай гэр
бүл болоод амжсан байв.
Аюул ойртох тусам айсандаа галзуурах шахсан Мажарын феодалууд
Котян хааны амийг хороосон байна. Ингэснээрээ тэд тэмээн дээр
ямааны гарз гаргаж, монголчуудтай олон жил тулалдаж, зохих мэдлэг,
туршлага хуримтлуулсан хашир хүнийг үгүй хийжээ. Үүний дараа
харин ямаан дээр тэмээний гарз болж, команчууд майхнаа хураагаад,
замд тааралдсан бүхнийг сүйдэлсээр Балканы хойг руу хөдөлсөн
байна. Улмаар Бела ван төдийгүй, мажарууд туршлагатай жанжин,
түүний шийдсэн 40 мянган цэргийг нэг дор алдаж, монголчуудын
өмнө ганцаарджээ. Замдаа команчууд дайны хөлөөс дайжин хойд зүг
рүү дүрвэж байсан олон мянган хүүхэд, эмэгтэйчүүдийг хүйс
тэмтрээд, Бела вантай нэгдэхээр явж байсан цэрэг эрсийг устгасан
байна. Команчуудын гарт олон арван суурин газар өртжээ.