Page 124 - Бат хааны байлдан дагуулал
P. 124

Дэд бүлэг


                    Хоёрдугаар аян дайн: Өмнөд Оросыг эзэлж, Зүүн хийгээд Төв
                                            Европыг түрэмгийлсэн нь


                                      Хоёрдугаар аян дайны эхлэл (1239)



                Нэгдүгээр аян дайны дараа их хаан Өгөдэйн тушаалаар Батын байлдан
                дагуулалд оролцож байсан зарим хан өөрсдийн цэргийн хамт Монгол
                нутагтаа буцаж иржээ. Тиймээс хоёрдугаар аян дайн нь голдуу Зүчийн
                улс ба шинээр эзлэгдсэн ард түмнүүдийн хүчээр хийгдсэн байна. Гэвч
                эхний аян дайныг бодвол Бат хааны хүч зузаарч, олз омог, адал явдалд

                дуртай хүмүүс сайн дураараа цэрэгт элсэж байлаа. Бат хааны армид
                орос  цэргүүд  ч  алба  хашиж  байв[154].  Тэднийг  Мажарын  түүхч
                «адгийн загалмайтнууд» гэж нэрлэсэн байдаг.


                Хоёрдугаар  аян  дайныг  Бат  хаан  60-70  мянган  цэрэгтэй  эхэлсэн  нь

                Өмнөд Орос, Зүүн ба Төв Европын ард түмнийг байлдан дагуулахад
                хангалттай  байсныг  цаашхи  үйл  явдал  бэлхнээ  харуулдаг.  Дайн
                байлдаанд хат сууж, хал үзсэн энэхүү арми жанжныхаа харцаар гал ус
                руу харайхад ч бэлэн байлаа.


                1239  оны  эхэнд  монголчууд  Орос  нутаг  руу  дахин  хөдөлсөн  байна.
                Гэвч  Зүүн-Хойд  Оросод  түрэмгийлэхийн  өмнө  байлдан  дагуулсан

                мордовчуудын  бослого  тэдний  довтолгооныг  хэсэг  хугацаагаар
                саатуулжээ.  Гүюг,  Мөнх,  Хадан,  Бүри  нарын  цэрэг  ширүүн
                тулалдааны  дараа  мордовчуудыг  номхотгосон  байна.  Дахин  самуун
                дэгдээлгэхгүйн  тулд  монголчууд  тэдэнд  их  цэргийн  сүр  хүчийг

                үзүүлжээ.


                Үүний  зэрэгцээ  1237-1238  оны  дайны  галд  өртөөгүй  Муром,
                Гороховец  хотуудыг  авч,  Клязьма,  Доод  Ока  мөрнүүдийн  сав  газрыг
                бусниулж,  Доод  Новгородыг  [Александрын  Новгородтой  эндүүрч
                болохгүй  —  Ч.Ч.]  эзлэн  сүйтгэв.  Он  тооллын  бичээчийн

                тэмдэглэснээр,  монголчууд  түүнээс  ч  цааш  явж,  ижил  мөрөн  дээрх
                Городец-Радилов хотыг түймэрдсэн байна.
   119   120   121   122   123   124   125   126   127   128   129