Page 119 - Бат хааны байлдан дагуулал
P. 119

алагдсан бол одоогийн оросууд нь монголчууд болон ... урвагчдын үр
                сад болж таарах уу?


                Козельск хотод эргэн очиж хоёр асуулт тавья.


                1-рт,  монголчууд  Зүүн-Хойд  Оросын  хамгийн  том,  хүн  ам  ихтэй,

                хамгаалалт бэхлэлт сайтай Рязань, Владимир, Переяславль-Залесский
                зэрэг  хотыг  4-6  өдрийн  дотор  эзэлж  авсан  атлаа  яагаад  чухам
                Козельскийн өмнө хүч мөхөсдөж, 49 хонодог билээ?


                2-рт, монголчууд ердөө гуравхан сарын дотор (Рязанийг бүслэн хаасан
                1237  оны  арванхоёрдугаар сарын 16-наас Торжокийг  авсан  1238  оны

                гуравдугаар  сарын  5  хүртэл  80  хоног  өнгөрсөн)  Зүүн-Хойд  Оросыг
                эзэлчихээд чухам яагаад модон Козельскийн өмнө 49 хонох болов?


                Э.  Хара-Даван  1929  онд  Белградад  хэвлүүлсэн,  одоо  ч  үнэ  цэнээ
                алдаагүй  «цэргийн  жанжин  Чингис  хаан  ба  түүний  өв»  судалгааны

                бүтээлдээ  козельскчууд  хотоо  зургаа  хоногийн  турш  хамгаалаад
                хүчинд автсан гэж бичсэн[147] нь түүхэн үнэнд илүү ойр байж болно.


                Монголчууд  Козельскийг  эзэлсний  дараа  цааш  хөдөлж,  Курск  хотыг
                байлдан  авчээ.  Оросын  бүх  хотыг  Козельскийн  хувь  тавилан  хүлээж
                байсангүй. Худалдааны баян Угличийн иргэд Бат хааны цэрэгт хүнс,

                агт  морьд  нийлүүлснээр  хотоо  эвдүүлж  сүйтгүүлэлгүй  авч  үлдэж
                чаджээ.  Оросын  бүх  ард  түмний  нилэнхүй  баатарлаг  эсэргүүцлийг
                үгүйсгэдэг энэхүү үйл явдлын талаар Зөвлөлт засгийн үеийн түүхчид
                дурдалгүй өнгөрдөг[148].



                ижил  мөрний  дагуух  ихэнх  хот  Угличээс  дууриалал  авч,
                монголчуудтай  зэвсэг  зөрүүлэлгүй  тэдний  шаардсан  зүйлийг  өгч,
                хотоо авч үлдсэн байна.


                Монголын их цэрэг 1238 оны зургаадугаар сарын сүүлээр Хойд Донец,
                Дон мөрнүүдийн сав газар буудаллав.


                1237-1238 оны довтолгоонд үнэлэлт өгч А.В. Венков, С.В. Деркач нар:

                «Өвлийн  байлдааны  ажиллагааны  үр  дүнд  Зүүн-Хойд  Орос  орон
   114   115   116   117   118   119   120   121   122   123   124