Page 114 - Бат хааны байлдан дагуулал
P. 114

хайлсан  байна.  Монголын  тагнуулууд  намаг  орчмын  газраар  удтал
                эргэлдсэн  ч  ямар  нэг  жим  илрүүлж  чадсангүй.  Намаг  туулахыг

                оролдсон хэдэн цэрэг живж үхсэний дараа монголчууд нутгийн ардыг
                барьж,  Смоленск  орох  аюулгүй  замыг  зааж  өгөхийг  шаарджээ.
                оросууд  нууц  замыг  дэлгэлгүйгээр  монголчуудын  тамлалыг  даалгүй
                үхэж байв. Гэвч нэг орос эр тэсэлгүй морьтой хүний зөрөг замыг зааж
                өгснөөр  монголчууд  Долгомостьегийн  намгийг  туулж,  Смоленскт

                тулан очжээ.


                Смоленскийн цэрэг эрс монголчуудыг тосон байлдсан ч хүчинд автан
                хотынхоо хэрэмний ард орж нуугдсан байна. Хамгийн жигтэй нь тэр
                тулалдаанд алагдсан  Меркурий  гэдэг  залуу  тас цавчуулсан  толгойгоо
                бариад  (!)  эргээд  иржээ.  Тэрээр  хотынхныгоо  зоригжуулж,  төрөлх

                Смоленскоо  хамгаалах  хүслийг  нь  бадраасан  байна.  Меркурийг  ийн
                дахин  амилж,  баатарлаг  гавьяа  байгуулахад  нь  Дарь  эх  тусалсан  гэж
                тэрхүү домогт гардаг.


                Меркурий нь Ромын угсаа сайтай удмаас гаралтай аж. Цэл залуугаараа
                Орос  оронд  ирж,  Смоленскийн  ванд  хүчин  зүтгэх  болжээ.  Бурханы
                үнэнч  шавь  тэрээр  шашны  дэг  жаягийг  хэлбэрэлтгүй  баримталдаг

                зандан нэгэн  байв. Шөнөжингөө  мөргөл  үйлдэн  хонодог Меркурий
                Христосын шашны төлөө амиа өргөхдөө өөрийгөө бэлддэг байжээ.


                Смоленскийн  иргэд:  «Дайсанд  олзлогдсоноос  үхсэн  нь  дээр»  гээд
                төрөлх  хотоо  хамгаалахаар  нэгэн  зэрэг  босов.  Хотын  Молоховын

                хаалганы  өмнө  ширүүн  тулалдаан  өрнөж,  хоёр  тал  амь  хайргүй
                тэмцэлдэв.  Цөөнгүй  цэргээ  алдсан  Бат  хаан  ухрах  тушаал  өгчээ.
                Түүний ах Орд ухрах нь гутамшигтай гэж хэчнээн ятгасан ч Бат хаан:
                «Бид  удахгүй  Европ  руу  хөдөлнө.  Цэргээ  хайрлах  хэрэгтэй»  гэж

                учирласан байна. Ийн Смоленск монголчуудын гарт оролгүй хоцорчээ.


                Меркурийг нас барсны дараа түүнийг Успенскийн дуганад оршуулсан
                байна.  Авсан  дээр  нь  Меркурийгийн  гэх  илд,  жад,  бамбай,  төмөр
                малгай зэрэг зэр зэвсгийг нь тавьсан гэдэг. Энэ бүгдийг сүмийн лам

                нар  хэдэн  зууны  турш  нандигнан  хадгалж  байсан  ч  1611  онд
                Смоленскийг  Польшийн  түрэмгийлэгчид  эзлэхэд,  мөн  XVII  зуунд
   109   110   111   112   113   114   115   116   117   118   119