Page 118 - Бат хааны байлдан дагуулал
P. 118
нэрлэсэн гэж Орос-Зөвлөлтийн судлаачид санал нэгтэй үздэг.
Тэгвэл энэ нэрийн гарлын талаар Л.Н. Гумилёв өөр тайлбар өгсөн нь
бий. «/…/ Монголчууд орос хүн бүрт дайсагнаж, тэднээс өс хонзон
аваагүй. Бат хааны аян дайны үед Оросын олон хот түрэмгийлэлд
өртөөгүй билээ. Элч нарын [энд Л.Н. Гумилёв 1223 оны үйл явдлын
тухай өгүүлж байна — Ч.Ч.] хувь заяаг шийдсэн “их” вангуудын нэг
болох Черниговын ван мстислав Святославичийн захирдаг
Козельскийг л монголчууд “Хараал идсэн хот” гэж нэрлэсэн юм»[145].
Козельск хотыг Оросын ард түмэн ихэд хүндэлж бишрэн, магтан
дуулдаг. Учир нь Козельскийн хамгаалалт «Оросын ард түмэн байлдан
дагуулагчдын өмнө толгойгоо бөхийлгөөгүй, эрх чөлөөг эрхэмлэгч,
бардам зан нь мохоогүйг харуулжээ»[146].
Дээр дурдсан бүхэн бол эртний Оросын он тооллын бичиг, орчин
үеийн түүхчдийн туурвисан бүтээлээс иш татсан зүйл. Гэтэл болсон
явдал газар дээрээ ямар байв? Үүнийг хэн ч тодорхой мэдэхгүй
бөгөөд зөвхөн таамаглал дэвшүүлэхээс цаашгүй.
Бат хааны түрэмгийллийн үеэр Оросын ард түмний үзүүлсэн
«баатарлаг» гэгддэг тэмцэл маш олон талаар бодит үнэнд нийцэхгүй,
хэтрүүлэн хачирлаж, гоёж гоодсон зүйл байсан нь сүүлийн үеийн
судалгаагаар тогтоогдсон юм. Монгол цэргүүдийг ганц цавчаад хоёр
хэсэгт хуваадаг гэгддэг (тэгэхдээ толгойноос нь хөл хүртэл нь)
Евпатий Коловратын тухай домгоос авахуулаад (хэдийгээр тийм хүн
байсан, монголчуудад эсэргүүцэл үзүүлсэн нь үнэн боловчиг) Бат
хааныг айлгаж, Европ дахь аян дайнаа зогсооход хүргэсэн Невийн
Александр хүртэлх бүхэн домгийн бүрдлээр нэвт шингэсэн байдаг нь
өөрийн үнэт зүйлийг ямар нэг аргаар бий болгодог, ялагдсан аливаа
ард түмэнд байдаг л чанар юм. Тэгвэл оросууд Хятад, Хорезм, кавказ,
Зүүн Европын ард түмнүүдээс илүү эсэргүүцэл үзүүлээгүй, эх
нутагтаа тэднээс илүү хайртай байж чадахгүй нь лавтай. Хэрэв судар
бичгүүдэд тэмдэглэсэн, түүхчид даган давтдаг шиг оросууд үнэхээр л
XIII зуунд эх орноо цээжээрээ хамгаалан бүгд толгой дараалан