Page 113 - Бат хааны байлдан дагуулал
P. 113

Смоленскийн Меркурий (1238)


                Бат хааны цэрэг гэдрэг буцах замдаа тааралдсан бүх хот сууринг эзэлж
                байлаа. Энэ үеэр цэргийн нэг анги Смоленскт тулж очжээ. Энэ тухай

                түүхч  Б.А.  Рыбаков  догдлонгуй:  «Оросын  хотуудын  эсэргүүцэлд
                тамирдсан цэрэгт олон арван сүрлэг сайхан барилгатай, бат бэх хана
                хэрмээр хүрээлэгдсэн худалдааны баян Смоленск халдашгүй цайз мэт
                санагдсан  учир  цусанд  дуртай  байлдан  дагуулагч  [Бат  хаан  —  Ч.Ч.]
                түүнд ойртохоос зүрхшээсэн юм»[139] гэж бичсэн байдаг.


                Монголчууд  хийвэл  бүү  ай,  айвал  бүү  хий  гэж  ярьдаг.  Зэр  зэвсгээ

                агсаж дайнд мордчихоод сүрлэг сайхан барилгаас нь айгаад хотод нь
                ойртож ч чадахгүй байна гэдэг бол үнэндээ санаанд багтамгүй зүйл
                юм.


                Оросын  ард  түмний  тэмцэлтэй,  улмаар  Монголын  байлдан

                дагуулалтай  холбоотой  нэг  домог  Смоленск  хотын  баатарлаг
                «хамгаалалт»  гэгчийн  дараахан  үүссэн  юм.  Есөн  хөлт  тугийн  доор
                сөгдсөн аливаа ард түмэн хожим өөрсдийнхөө тэмцлийг дөвийлгөж,
                монголчуудыг  дарахын  тулд  ямар  жигтэй  зүйл  зохиож  байсан  нь
                Меркурийгийн  тухай  домгоос  тод  харагдана.  Энэхүү  домгийг

                дурдсанаар  бид  Оросын  ард  түмний  эр  зориг,  тэмцлийг  үгүйсгэх,
                чамлах  зорилго  урдаа  тавьсангүй.  Энэ  бол  ердөө  л  ялагдсан  ард
                түмний тавилан билээ.


                Нээрээ  л  монголчуудад  ялагдсан  үндэстнүүд  биднийг  доромжлох,

                хөөдөх  гэж  юу  эсийг  зохиож  байв.  Үүний  нэг  тод  жишээ  бол  яах
                аргагүй  Меркурийгийн  тухай  домог  мөн  гэж  үзэж  болох  юм.
                Хэдийгээр  ул  суурьтай  баримтад  тулгуурлан  судалгаагаа  туурвих  нь
                бидний үүрэг ч эзлэгдсэн ард түмнүүдийн бичиж үлдээсэн зүйл хэр
                үнэн бодитойг мэдэхийн тулд домгийг сонирхоход илүүдэхгүй.


                1238 оны хавар Команийн тал нутаг руу буцах замд Монголын цэрэг

                Ельнягийн зүгээс Смоленск руу хөдөлсөн байна. Долгомостье хэмээх
                газрын намаг монголчуудыг саатуулж, тэд хотоос 25 орчим км-ын зайд
                буудаллав.  Дөрөвдүгээр  сар  байсан  тул  цаг  агаар  дулаарч,  намаг
   108   109   110   111   112   113   114   115   116   117   118