Page 117 - Бат хааны байлдан дагуулал
P. 117

хариуцлагыг албат иргэд нь адилхан хүлээх аж»[142] гэж Л.Н. Гумилёв
                бичжээ.


                Монголчууд  энэхүү  жижиг  хотыг  явуут  дундаа  эзлэхийг  оролдсон

                боловч чадсангүй. Эцсээ хүртэл тэмцэхээр шийдсэн тэд: «Ван маань
                бага балчир байна. Гэхдээ түүнийхээ төлөө амиа өргөнөө. Энд алдар
                хүнд, тэнд эзэн Христээсээ мөнхийн хутгийг олно»[143] гэжээ. Өндөр
                газар байрласан хотынхоо давуу талыг козельскчууд гарамгай ашиглаж
                чадсанаар Монголын цэргийн ангийг 49 хоног саатуулсан юм.



                Бүслэлтийн  47  дахь  өдөр  Козельскд  Хадан,  Бүри  нарын  удирдсан
                цэрэг  хүрэлцэн  ирэв.  Ингэснээр  олон  тооны  оньсон  зэвсгийг  энд
                тэндээс  цуглуулж,  хотыг  буудаж  эхэлжээ.  Хоёр  өдөр  ширүүн
                тулалдаад  монголчууд  хуучин  мэхээ  хийж  ухрахад  улайрсан

                козельскчууд  араас  нь  гаран  хөөсөн  байна.  Монголчууд  тэднийг
                бүсэлж,  толгой  дараалан  хядаад,  бараг  хамгаалагчгүй  шахуу  үлдсэн
                хотыг эзлэн авчээ.


                Хотод үлдсэн иргэдээс нэг ч хүн амьд гараагүй байна. Бат хаан эхийн
                сүүнээс гараагүй балчир нялхсаас авахуулаад эрүү, өвдөг нь нийлсэн
                хөгшдийг  хүртэл  дараалан  хядахыг  тушаасан  байна.  Он  тооллын

                бичигт мэдээлэгдсэнээр, гол мэт урссан хүний цусанд бяцхан Василий
                ван живж үхжээ.


                Козельскийг бүслэн хаах хугацаанд монголчууд дөрвөн мянган цэргээ
                алдсан  байна.  Сударт  өгүүлснээр,  түмтийн  гурван  даргын  хөвгүүд

                алагдсан  бөгөөд  тэдний  цогцсыг  монголчууд  хайгаад  олоогүй
                өнгөрчээ.  Тэгэхлээр  хамгийн  багаар  бодоход  Козельскийг  гурван
                түмэн цэрэг бүслэн хаасан болж таарах нь.


                Харин  А.А.  Доманиний  бичсэнээр,  ганцхан  энэ  цайзыг  авахад
                монголчуудын алдсан цэргийн тоо нийт «Зүүн-Хойд Оросыг байлдан

                дагуулахад  амссан  бүх  хохиролтой  тэнцэнэ»[144].  Тэрээр  ямар
                үндэслэлээр ингэж үзсэн нь харамсалтай нь ойлгомжгүй юм.


                Өөрсдийг  нь  удаан  хугацаагаар  саатуулж,  ихээхэн  гарз  хохирол
                учруулсан  тул  монголчууд  Козельскийг  «Хараал  идсэн  хот»  хэмээн
   112   113   114   115   116   117   118   119   120   121   122