Page 112 - Бат хааны байлдан дагуулал
P. 112

германчуудын  талхинд  байсан  үндэстэн  ястнууд  төрөлх  хэл,  соёл,
                ахуйгаа яваандаа умартаж, «германчлагдаж» байсныг түүх гэрчилнэ.


                *            *                  *



                Бид сэдвээсээ ялимгүй хазайчихлаа.


                Игнач-Крестийн орчим болсон түмт, мянгатын жанжнуудын хуралдаан
                дээр  Бат  хаан  бүтэн  өвөлжин  үргэлжилсэн  байлдааны  ажиллагааг
                зогсоож, Зүчийн улс руу гэдрэг буцахаар шийдвэрлэснээ уламжилжээ.
                Энэ  явдал  гуравдугаар  сарын  18-нд  болсон  учир  эл  өдрийн  сахиус

                Кириллд новгородчууд талархаж, хэнгэрэгээ нүдсэн байна.


                Дашрамд хэлэхэд, Оросын судлаач Ю.В. Кривошеев Бат хаан их цэргээ
                авч Новгородоос гэдрэг буцсаныг шууд ухралт гэж үзсэн байдаг[138].
                Ухрахад  бас  шалтгаан  бий.  Хэнээс?  Яагаад?  Хот  дотроо  бүгсэн
                иргэдээс ухарч байсан ялгуусан армийг түүх лав мэдэхгүй.



                Гэвч Новгородоос буцсан нь зөвхөн цаг ууртай холбоотой байсан гэж
                бодлоо  ч  гэсэн  нөхцөл  байдалд  эрүүл  ухаанаар  хандсан  Бат  хаан,
                Сүвэдэй  баатар  нарын  суу  билгийг  гайхахаас  өөр  аргагүй  юм.
                Дэлхийн цэргийн түүхэнд тэднээс хамаагүй дээгүүр байр суурь эзэлж,
                хүндлэгддэг  Наполеон,  Гитлер  нар  Москваг  ямар  ч  үнээр  хамаагүй

                авахаар  шийдэж,  энэ  хотыг  авснаар  дайн  дуусчих  юм  шиг  гэнэн
                төсөөлснөөр аль аль нь эцсийн дүндээ өөрийн нийслэлээ оросуудад
                өгсөн. 1709 онд ч Шведийн эрэлхэг ван XII Карл Москва руу хөдөлж,
                замдаа Полтавын дэргэд бут цохигдоод, морины хурдаар л амь гарсан

                түүхтэй.


                Тэгвэл  1238  онд  Бат  хаан,  Сүвэдэй  баатар  нар  нэг  хотыг  авсан,
                өгснөөр дайн дуусахгүй, харин өөрийн армиа гарцгүй газар аваачвал
                дуусна гэдгийг ухамсарлаж, буцсаныг үнэлэхээс өөр яах билээ.
   107   108   109   110   111   112   113   114   115   116   117