Page 107 - Бат хааны байлдан дагуулал
P. 107

цаг агаар нэгэнт дулаарсан байв[128]. Худалдаа арилжааны томоохон
                төв  Новгород  руу  довтлоход  Бат  хааны  шууд  мэдэлд  байсан  цэрэг

                хүрэлцэхгүй  байв.  Зүүн-Хойд  Оросоор  тарсан  цэргийн  ангиудаа
                нэгтгээд, байлдааны олз, техникийн хамт Торжокоос Новгород хүрэхэд
                3-4 долоо хоног шаардлагатай байлаа. Тэр үед дөрөвдүгээр сар болж,
                хаврын урин дулаанд тэндэх гол нуур, цас, мөс хайлж, Новгородын ой
                мод намаг шалбаагаар дүүрч, зам устаж, байлдааны техник байтугай

                хүн ч явах аргагүй болно.


                «Новгородод  тэрээр  [Бат  хаан]  дөрөвдүгээр  сарын  дундуур  амжиж
                очих  боломжтой  байв.  Гэтэл  тэр  нутагт  гуравдугаар  сар  гэхэд  л  гол,
                нуурууд  хайлж,  хүн  явахын  аргагүй  шалбааг  үүсдэг  байлаа.

                Монголчууд Рязаниас эхлээд /…/ хүний мөр гараагүй цасан дээгүүр
                1000 гаруй км зам туулсан (энэ нь зөвхөн үндсэн чиглэлээр явсан гол
                хэсэгт хамаарах ба бусад ангиуд үүнээс ч их зам туулсан нь лавтай)
                юм. Гагцхүү тал нутгийн ард түмний морьд л ийм аяныг дааж чадах
                боловч  монгол  морьд  ч  гэсэн  тоо  толгойн  хувьд  багагүй  хохирол

                амссан нь лавтай. Монгол морьдыг өмнөхөөс дутуугүй бэрхшээлтэй
                зам хүлээж байлаа. Цас ид хайлах үеэр хөдлөх, Новгородын ой, намаг,
                томоохон  дайчин  хотыг  бүслэн  хаах,  тал  газрын  морьдод  таарахгүй

                Новгород орчмын чийгтэй өвс ургамал, үүнээс үүдэн олон морьд үхэх
                магадлалтай, /…/ бүслэлт удаан хугацаагаар үргэлжилсэн тохиолдолд
                бүхэл бүтэн армийг хоол хүнсээр хангах гээд давшгүй бэрхшээл олон
                байлаа»[129].


                «Орос ба монголчууд» номыг эмхтгэсэн М.О. Колыванова хачирхалтай
                «шалтгаан»  олсон  байдаг:  «Батын  жигтэй  гэмээр  шийдвэрийг  агт

                морьд  нь  үхэж  эхэлснээр  тайлбарлаж  болно.  Агтгүйгээр  Монголын
                морин  цэрэг  Оросын  ой  хээр  газар  ирэх  хавар  хүртэл  ч  биш,  харин
                үүрд үлдэж болох байлаа»[130].


                Энэ талаар Т.С. Георгиева үзэл бодлоо ийн илэрхийлсэн байдаг:


                «/.../  Эрэлхэг         дайчин       Невийн       Александраас  монгол-татарын

                түрэмгийлэлд  хандаж  байсан  хандлага  нь  одоо  ч  гэсэн  нэг  хэсэг
                хүмүүст  ойлгомжгүй,  нөгөө  хэсэгт  нь  жигтэй  санагддаг.  Үнэхээр  л
   102   103   104   105   106   107   108   109   110   111   112