Page 102 - Бат хааны байлдан дагуулал
P. 102
Сить гол дээрх тулалдаан
(1238 оны гуравдугаар сарын 4)
1238 оны гуравдугаар сарын эхэн гэхэд Зүүн-Хойд Оросын хувь заяа
ерөнхийдөө шийдэгдсэн байлаа. Оросуудын эсэргүүцлийг
монголчууд энд тэндгүй дарсан бөгөөд гагцхүү Сить голын орчим
Владимирын их ван Юрий Всеволодович түрэмгийлэгчдийн өмнө
толгой бөхийгөөгүй шийдсэн эх орончдыг цуглуулж байв. Нэг сарын
дотор их ван 12-15 мянган цэрэг хуримтлуулж[125], монголчуудтай
тооцоо бодох аятай боломжийг тандан суужээ. Орох оронгүй, оочих
аягагүй болсон, гэр бүл, ойр дотныхныгоо дайны хөлд алдсан орос
хүн бүр тийш зүглэнэ.
Их ван Сить голыг зүгээр нэг сонгосонгүй. Хойд зүгээс Новгород,
Белоозеро, Вологда, Устюг, ладога зэрэг дайны хөлд нэрвэгдээгүй
хотуудаас тусламж авах, муугаар бодоход монголчуудад ялагдсан
тохиолдолд дээрх хотууд руу зугатаж, дахин цэрэг хуралдуулж,
тэмцлээ эцсээ хүртэл үргэлжлүүлэхийг Юрий Всеволодович хатуу
шийдээд байв. Түүнийг ойлгоход тийм ч хэцүү биш. Саяхан л их ван
байсан тэрээр одоо хоосон өргөмжлөлөөс цаашгүй, хот ч үгүй, албат
ч үгүй, өшөө хорслоос өөр юу ч үгүй нэгэн болсон байлаа.
Магадгүй, ямар дайсантай тэмцэж буйгаа сая л ухаарсан Юрий
Всеволодович ялна гэсэн итгэл тээгээгүй л болов уу. Гэвч тэрээр амиа
аль болох үнэтэй өгөхийг хүсч байсан нь дамжиггүй.
Сить голын хавь ойрын нутгийг В.В. Каргалов цаашид тэмцлээ
үргэлжлүүлэхэд хамгийн тохиромжтой газар байсан гэж үнэлсэн
байдаг. «Юуны түрүүнд баян, хүн ам ихтэй Новгород хотоос тусламж
ирнэ гэж найдаж байлаа. Тэнд их вангийн дүү Ярослав Всеволодович
захирч байлаа. Чухамхүү тийшээ Сить голоос монголчуудын тэргүүн
ангиас ойгоор халхлагдсан явган зам чиглэж байв. Түүнээс гадна
Мологагийн мөсөөр өмнө зүгээс Ижил мөрнөөс, хойд зүгээс
Белоозерогоос цанаар Сить голд хүрэхэд нэн тохиромжтой байв. Ижил
мөрний орчмын болон хойд зүгийн баян хотуудаас нэмэлт хүч, хүнс
тэжээлийг Мологагийн мөсөөр Сить гол руу зөөвөрлөхөд