Page 97 - Бат хааны байлдан дагуулал
P. 97

ван  хөвгүүдийн  урвасан  явдал  владимирчуудын  оюун  санаа  болон
                авхаалж самбаанд сөрөг нөлөөлсөн нь мэдээж.



                Өршөөл           хүлээгээд         нэмэргүйгээ           ухаарсан         владимирчууд
                монголчуудын  эсрэг  шаргуу  тулалдсан  боловч  хүчинд  автагдав.
                Хоёрдугаар  сарын  7-ны  үүрээр  Монголын  их  цэрэг  шийдвэрлэх
                дайралтад  оржээ.  Шийдвэрлэх  цохилтыг  Сүвэдэй  баатар  байгалийн
                хамгаалалтаас  чөлөөтэй  хотын  баруун  хэсэгт  хандуулахаар  болов.

                Тэгэхдээ  «Алтан  хаалга»-ыг  бус,  модон  ханыг  сонгожээ.  Хотын
                хамгаалагчдын  анхаарлыг  сарниулахын  тулд  монголчууд  нэгэн  зэрэг
                бүх  чиглэлээр  давшиж  эхлэв.  Рашид  ад-Дины  бичиж  үлдээснээр  эр
                зоригийн гайхамшгийг Чингис хааны ач, Их Монгол Улсын ирээдүйн

                эзэн хаан Мөнх яруу тод үзүүлжээ[122].


                Оньсон  зэвсгээр  цацсан  шавар  савтай  нефть  хотыг  шатааж,  баллист
                машинууд  хүнд  чулуу  шидэж,  түншүүр  зэвсгүүд  хана  туургыг
                нурааж,  олзлогдогсод  нүх,  гууг  мод,  шороогоор  дүүргэж  байлаа.
                Оньсон  зэвсэг  160  кг  хүртэл  хүнд  чулууг  хэдэн  зуун  метрийн  зайд

                шиддэг учир хотын хана удаан тэссэнгүй. Бараг нэг зэрэг Шинэ хотын
                хана дөрвөн газар нуран унаж, монголчууд далайн давалгаа мэт хотод
                хуйлран орж ирэв.


                Зэвсэг барих чадвартай бараг бүх владимирчууд Шинэ хотод цугларч,
                монголчуудтай  амь  биеэ  хайрлахгүй  тулалдсан  боловч  хүчинд

                дарагдан  Шинэ  хотоо  алджээ.  Монголчууд  владимирчуудыг  туусаар
                Дунд  хот,  Детинецийг  ээлж  дараалан  байлдан  авсан  байна.
                Владимирын  төв  рүү  дөхөх  тусам  тэмцэл  намжиж  байлаа.  Учир  нь
                хотын  ихэнх  иргэд  Шинэ  хотоо  хамгаалсаар  тэндээ  ясаа  тавьжээ.
                Вангийн  гэр  бүл,  ноёд  баяд,  амьд  үлдсэн  цөөн  тооны  хүмүүс

                Успенскийн чулуун цогчин дуганад орж хоргодсон бөгөөд бууж өгөх
                саналыг хүлээн авсангүй. Монголчууд цогчин дуганыг тал талаас нь
                шатааснаар  хотын  төлөөх  тэмцэл  өндөрлөжээ.  Үхэгсдийн  дотор
                вангийн ахайтан Агафья ч байлаа.


                Их  ван  Юрий  Всеволодович  монголчуудын  хүчийг  үнэлэлгүй  хэт

                бардамнаснаас  ийн  хотоо  алдсан  байна.  Тэрээр  Владимир  хот
                монголчуудыг  урт  хугацаагаар  саатуулж  чадна,  тэр  хооронд  цэрэг
   92   93   94   95   96   97   98   99   100   101   102