Page 100 - Бат хааны байлдан дагуулал
P. 100

байшинтай  модон  хэрэм,  10-16  метрийн  өндөртэй  бэхлэлтийн  далан
                хамгаалж байснаас гадна хойд зүгээс нь Трубеж гол, бусад талаас нь

                устай  гуу  тойрч  байсан  бөгөөд  хотын  орчин  тойрны  газар  намагтай
                байлаа. Переяславль-Залесский нь хамгаалалт бэхлэлтийн түвшнээрээ
                Зүүн-Хойд  Оросод  ганцхан  владимир  хотын  дараа  орж  байв.
                Монголчууд  халширч  тээнэгэлзэлгүй  заншил  ёсоороо  хотыг  шууд

                гадаад  ертөнцөөс  бүслэн  хаав.  Таван  өдөр  үргэлжилсэн  тулалдаан
                монголчуудын ялалтаар өндөрлөж, тэд хотыг авсан байна. Иргэдийн
                ихэнхийг  нь  алж,  үлдсэн  хэсгийг  нь  олзолж,  хотыг  үнсэн  товрог
                болтол  нь  шатаагаад  монголчууд  дахин  хоёр  хэсэгт  хуваагджээ.  Нэг

                хэсэг  нь  Кснятин  хотыг  авч,  Ижил  мөрнийг  даган  Тверь  хот  руу
                хөдөлсөн  бол  нөгөө  хэсэг  нь  Дмитров,  Волок-Ламский  зэрэг  хотыг
                буулгаж, Тверь лүү хөдөлсөн ангитай нэгдсэн байна.


                Монгол  цэргийн  ангиуд  зөвхөн  хоёрдугаар  сард  тосгон,  сууринг
                оруулалгүйгээр  14  хотыг  эзлэн  авсан  байна.  Энэ  бол  Углич,  Тверь,
                Дмитров,  Городец,  Кашин,  Юрьев,  Кснятин,  Ярославль,  Кострома,

                Торжок,  Ростов,  Волок-Ламский,  Галич-Мерьский,  Переяславль-
                Залесский байв[123]. Он тооллын бичигт: «Дайнд нэрвэгдээгүй тосгон,
                суурин,  газар  ч  байсангүй.  Ростов,  Суздалийн  нутаг  дэвсгэр  дээр

                татарууд зөвхөн хоёрдугаар сард олон тооны тосгон, суурингаас гадна
                14  хотыг  авсан»  гэж  тэмдэглэгдсэн  байдаг.  Эдгээр  хотыг  байлдан
                эзэлсэн  нь  стратегийн  их  ач  холбогдолтой  байлаа.  ингэснээр  Зүүн-
                Хойд Орос Монголын байлдан дагуулагчдын гарт бүрэн орсноос гадна
                их ван Юрий Всеволодовичийг эдгээр хотоос тусламж авах боломжийг
                хааж, түүнийг тусгаарласан юм.



                Монголын  цэрэгтэй  Торжок  хотын  иргэд  ширүүн  тэмцсэн  юм.
                Монголчууд  энэ  хотыг  хоёрдугаар  сарын  22-нд  бүслээд,  хоёр  долоо
                хоног  тулалдсаны  эцэст  гуравдугаар  сарын  5-нд  дүрэлзэн  шатаж
                байхад  нь  эзлэн  авчээ.  Монголчууд  хот  суурин  газар  луу  довтлохдоо

                олзны  хүмүүсийг  бай  болгож  ашиглах  зорилгоор  бөөнөөр  нь  тууж,
                өөрсдөө  араас  нь  давшиж  байв[124].  Энэ  аргаа  Торжокийг  авахад  ч
                хэрэглэсэн байна.
   95   96   97   98   99   100   101   102   103   104   105