Page 101 - Бат хааны байлдан дагуулал
P. 101
Ганцхан сарын дотор 14 хот эзэлж, Зүүн-Хойд Оросын асар уудам
нутгийг түрэмгийлсэн гэдэг нь Монголын их цэргийн хөдөлгөөнт
чанар хийгээд түүний жанжнуудын байлдааны ур чадварыг илтгэнэ.
нэмэх, хасах хоёр цэнэг нийлэхээр цахилгаан цахидгийн адил энэхүү
хоёр хүчин зүйл хослохоор авахгүй хот, давахгүй саад, ялахгүй дайсан
гэж үгүй болсон юм.
1238 оны хоёрдугаар сарын давшилт монголчуудын анги салбарууд
өмнөө нэн тодорхой зорилготой, заавар, тушаалаас өчүүхэн ч
хазайлгүй биелүүлж байсан, маш нарийн тооцож боловсруулсан
байлдааны төлөвлөгөөний дагуу үүрэг, зорилгоо ухамсарлан
дайтсаныг харуулна.
1238 оны хоёрдугаар сар Оросын түүхэнд хар хуудас болон үлдсэн
юм.