Page 106 - Бат хааны байлдан дагуулал
P. 106

Торжок (1238)


                Бурундайд ихээхэн цэрэг өгсний улмаас Бат хааны анги Торжок хотыг
                1238 оны хоёрдугаар сарын 22-нд бүслэн хаасан ч авч чадалгүй уджээ.
                ингэснээр монголчууд Полоцк, Псков, Новгород зэрэг хот руу давших

                цагаа алдсан байна. Сайтар хамгаалагдсан Торжок нь (түүнийг гурван
                талаас  нь  Тверца  гол,  үлдсэн  талаас  нь  13  метр  өндөртэй  далан
                хүрээлж  байв)  Зүүн-Хойд  Оросоос  Новгород  орох  хамгийн  богино
                замыг хааж байлаа.


                Монголын морин цэрэг Переяславль-Залесскийгаас Тверь хүртэлх 300

                км  замыг  долоохон  хоногийн  дотор  туулжээ.  Өдөрт  40  шахам
                километр  туулж  байсан  нь  өнөөгийн  нөхцөлд  механикжсан  анги
                нэгтгэлүүдийн  хувьд  ч  муугүй  хурд  юм.  Дээр  нь  монголчууд  эзгүй

                хээр  талаар  яваагүй,  харин  дайсагнасан  хүн  амтай  газар  нутгийг
                зэвсгийн  хүчээр  туулж  байсныг  бодолцох  хэрэгтэй.  Гэвч  Торжок
                улангассан  эсэргүүцэл  үзүүлж,  тэднийг  хоёр  долоо  хоног  саатуулж
                дөнгөжээ.


                Тэр үед хотод ван ч, цэргүүд нь ч байсангүй боловч торжокчууд хотоо

                эрэлхэгээр  хамгаалж,  Новгородоос  тусламж  ирэхийг  хүлээсэн  байна.
                Харин  Новгородын  зөвлөл  чуулаад,  ямар  нэг  тусламж  илгээхгүй
                байхаар шийдсэн байв.


                Бат хаан хавь ойр байсан цэргийн ангиудад морины хурдаар Торжокт
                ирэхийг  үүрэг  болгожээ.  Хотод  нэмэлт  хүч,  оньсон  зэвсэг  хүрэлцэн

                ирэхийн  хэрээр  монголчуудын  довтолгоон  улам  бүр  ширүүн  болж
                байв. 1238 оны гуравдугаар сарын 5-нд монголчууд Торжокийн ханыг
                нурааж,  хотод  цөмрөн  орсон  ч  хэсэг  торжокчууд  бүслэлтийг  сэт
                цохин, Новгородын зүг ухарчээ. он тооллын бичигт өгүүлснээр хотод
                үлдсэн хүмүүсийг монголчууд «эр, эмгүй устгасан байна». Новгород

                руу ухарсан цөөн тооны торжокчуудыг Монголын морин цэрэг элдэж,
                «өвс мэт хядсан байна».


                Гэвч үнэт цагийг алдсан байлаа. Бат хаан Новгородоос 100 км-ын зайд
                орших  Игнач  Крест  гэдэг  эдлэн  газрын  орчим  аяны  майхнаа  шаахад
   101   102   103   104   105   106   107   108   109   110   111