Page 110 - Бат хааны байлдан дагуулал
P. 110
эцсийн эцэст загалмайтанрыцариуд Балти орчмын газрыг
түрэмгийлсэн шиг Владимир, Новгородын нутгийг эзлэх байлаа.
Андрей ван өөрийн бодлогын зайлшгүй үр дагаварыг ухамсарлаж
байсан эсэхийг тааж хэлэхэд бэрх. /.../ Харин Новгородын ван
Александр угсаатан-улс төрийн нөхцөл байдлыг гайхамшигтай сайн
ойлгож мэдэрч байсан учир Орос орныг аварсан юм. /.../ Александр Бат
хааны өргөөнд морилж /.../ 1252 онд туршлагатай ноён Неврюйгийн
удирдсан татар цэргийг Оросод авчирчээ. Андрей Швед рүү зугатаж,
Александр их ван болж, харин германчууд Новгород, псковоос савраа
татсан юм»[134].
Мөн тэрээр:
«Барууныхны түрэмгийллийг няцааж, дотоодын сөрөг хүчнийг
дарахын тулд Александр монголчуудаас цэргийн тусламж авах
сонирхолтой байлаа. Чухамхүү энэ тусламжийн төлөө Александр
Ярославич төлөөс төлөх, тэгэх тэгэхдээ маш өндөр төлөөс
төлөхөөс буцахгүй байв. /.../ Татварын хэмжээг тогтоохоор
Новгородод вантай цуг монголын бичээчид ирэхэд хотын иргэд самуун
дэгдээжээ. Тэднийг их вангийн ахмад хүү, архичин, мангуу Василий
Александрович толгойлсон байв. Александр татарын элч нарын нэгийг
нь ч хороолголгүй өөрийн шадар цэргийн хамгаалалт доор хотоос
гаргажээ. Ингэснээр тэрбээр Новгородыг гарцаагүй сүйрлээс аварч
чадсан юм. Монголын хааны биет төлөөлөгчдийг хөнөөсөн хотын
хүн амтай монголчууд хэрхэдгийг бид мэдэх билээ. Самууныг
толгойлсон нөхдийг Александр хэрцгийгээр цээрлүүлжээ. Эргэн
тойронд нь юу болж байгааг харж чадахгүй хүнд мэлмий тэртэй
тэргүй хэрэггүй гэж үзээд тэдний нүдийг ухан хаяжээ. Өөрөө
өөрийгөө хамгаалж чадахгүй хүн өөрийг нь дайснаас хамгаалсан
хүнд төлөөс төлөх ёстойг ойлгоогүй /.../ новгородчуудыг Александр
гагцхүү ийм үнэ цэнээр л ухааруулсан байна. Мэдээж, өөрийнхөө
мөнгийг өгөх ердөөсөө ч таатай зүйл биш, гэхдээ эрх чөлөө, амь
наснаасаа хагацсаны оронд мөнгөө алдсан нь хавьгүй дээр
билээ»[135].