Page 111 - Бат хааны байлдан дагуулал
P. 111
Үгүй ээ, бид 20-хон насандаа амьд домог болсон Невийн Александрыг
урвагч мэтээр дүрслэх гээгүй. Герман хийгээд швед рыцариудын
зүрхэнд шар ус хуруулж байсан тэрхүү суут жанжин ямар ч хотын
хана хэрмийг цөм цохих Монголын морин цэргийн жинхэнэ хүч
чадлыг хэнээс ч илүүтэй мэддэг байсан билээ. Тиймээс тэрээр монгол
цэргийн цохилтыг амсаагүй новгородчуудыгаа тэрхүү аюулаас
ангижруулахын төлөө чадах бүхнээ хийсэн юм.
Сонирхуулж хэлэхэд Ж. Ведерфорд өөрийн номны монгол хэвлэлд
Александрыг Бат хааны төрсөн хүү байсан гэх мэдээллийг монгол
түүхчээс сонссон тухайгаа өгүүлсэн байдаг[136]. Америк хэвлэлд энэ
утгагүй зүйлийн тухай үг ч цухуйлгаагүй байдаг нь зөв зүйтэй юм.
Энэхүү бүтээлийн маань анхны хэвлэлтийн дараа хүмүүс надад
хандаж захиа бичихдээ Александр Бат хааны хүү болох тухай яагаад
өгүүлсэнгүй вэ гэж гомдоллож байсан удаатай. Үнэндээ Бат хаан
Александраас 12 насаар ах учир эцэг нь байх ямар ч боломжгүй юм.
Александр 1220 оны тавдугаар сарын 30-нд төрсөн учир түүний ээж
Рязанийн вангийн ахайтан Феодосия Игоревна[137] 1219 оны
наймдугаар сарын үед Чингис хаан Хорезмыг дайлаар мордсон хойно
монгол нутагт байсан, эсвэл 11 настай Бат Новгородод байсан байж
таарах нь. Дээрх яриа ямар ч утгагүй болох нь эндээс харагдана.
Бас нэг зүйл тэмдэглэхэд Ж. Ведерфордын номын монгол орчуулгын
нэр нь «Өнөөгийн ертөнцийг үндэслэгч Эзэн Чингис хаан» юм.
Тэгвэл англи хэл дээрх эхийг үзвэл «Genghis khan and the Making of the
Modern Wolrd», үгчилбээс «Чингис хаан ба өнөөгийн ертөнц бий
болсон нь». Ямартаа ч ялгаа байна. Орчуулга хийхдээ хэт «эх
орончилж» болохгүй юм.
Дашрамд хэлэхэд, шведүүд, эсвэл германчуудыг бодвол монголчууд
Орос орны газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хамгаалж байсан нь
гарцаагүй үнэн билээ. Монгол-татарын талхи гэгддэг тэр түүхэн
үеийн туршид өөрийн ахуй, соёл, шашин шүтлэг, үнэт зүйлийг швед,
эсвэл германы адил тулгаагүй монгол хүний хүлээцтэй зангийн ачаар
л орос хүн оросоороо үлдсэн юм. шведүүдийн, ялангуяа