Page 116 - Бат хааны байлдан дагуулал
P. 116

«Хараал идсэн хот» (1238)


                Монгол  цэргийн  араас  олон  тооны  олзлогдсон  хүмүүс,  мөн  үхэр
                тэргэнд  ачсан  байлдааны  олз  цувж  байв.  Тал  газрын  ямар  цэрэг  аян
                дайнаас  гар  хоосон  ирж  болох  билээ!  Жирийн  анчин  хүртэл  анд

                гарахдаа ганзага хоосон ирэхийг хүсдэггүй шүү дээ.


                1238  оны  дөрөвдүгээр  сард  их  цэргийн  нэгэн  жижиг  анги  Козельск
                хотод  дөтлөн  очиж,  түүнийг  бүслэн  хаажээ.  Төдөлгүй  бусад  анги
                салбарууд ч Козельскд хүрэлцэн ирэв.


                «Козельск  том  ч  биш,  жижиг  ч  биш,  Оросын  хотуудын  манлайд

                явдаггүй ч адагт нь чирэгддэггүй. Ока мөрөнд цутгадаг Жиздра голын
                эрэг дэх хүчирхэг модон хана, цогчин дугана, вангийн цамхагт харш,
                баячуудын орд, тариачдын овоохой. Эдгээр нь Оросын хот болгонд /…/
                байдаг л зүйл. Козельск нь бусад вангуудаас сайн ч биш, муу ч биш,

                “Козля”  хочтой  Василий  хэмээх  өөрийн  вантай.  Нэг  гэм  нь  тэрээр
                довтолгооны  гашуун  үед  наймхан  настай  хүүхэд  байжээ.  Козельскд
                алба баригч феодалууд, вангийн зөвлөхүүд байлаа. Морин тулалдаанд
                гарамгай цэрэг эрс байлаа/.../ Гэтэл гай зовлон ирлээ. Орос орон Батын
                довтолгоонд  өртөхөд  Козельск  хотын  алдар  нэр  ард  түмний  дунд

                түгжээ. Эд баялгаараа биш, далайн чанад дахь арилжаа наймаагаараа
                биш,  гантиг  чулуун  цогчин  дуганаараа  биш,  харин  Орос  орныхоо
                төлөө өгсөн иргэдийн эр зоригоор алдаршсан юм»[141].


                Монголчууд  Козельсктэй  эртний  тооцоотой  байлаа.  Учир  нь  Калка
                дахь  тулалдааны  үеэр  буюу  «15  жилийн  өмнө  Черниговын  болон

                Козельскийн  ван  Мстислав  Монголын  элч  нарын  амийг  хорооход
                оролцсон  юмсанжээ.  Хэдийгээр  Мстислав  нас  барсан  ч  монголчууд
                нийтийн  хариуцлагын  ойлголтыг  удирдамж  болгож,  вангийнх  нь
                хийсэн үйлдлийн төлөө хотынхонтой нь тооцоо бодохыг зорьсон юм.
                Орчин үеийн хүмүүсийн байр суурины үүднээс нүүдэлчдийн үйлдэл
                харгис, зөвтгөхийн аргагүй санагдаж болох билээ. Гэхдээ бид өөрийн

                төсөөлөлд  зан  үйлдлээ  захируулдгийн  адил  тэд  ч  өөрийнхөө
                төсөөлөлд  зан  үйлдлээ  захируулдаг.  Монголчуудын  үзэж  байснаар,
                нэгэнт  өөрсдийн  вангаар  сонгосон  бол  түүний  хийсэн  үйлдлийн
   111   112   113   114   115   116   117   118   119   120   121