Page 120 - Бат хааны байлдан дагуулал
P. 120

бүхэлдээ ялагдал хүлээсэн байлаа. Гэхдээ гол зорилгодоо монголчууд
                хүрээгүй  байна.  Команчуудыг  бүсэлж,  устгах  ёстой  байтал  тэд

                бөөнөөрөө Мажар луу зугатаж, ван IV Белагийн ивээлд шургаж, бүр
                загалмайтны шашинд оржээ. Ингэснээр монголчууд хамаг хэргийн гол
                эзэн  дайснаа  алдаж,  баруун  хилээ  аюулгүй  болгож  чадаагүйгээр  үл
                барам  өөр  олон  шинэ  дайсантай  болжээ.  Тиймээс  команчуудыг
                гүйцэж,  тэднийг  болон  холбоотнуудыг  нь  устгаж,  дайны  үйл

                ажиллагаа  явагдах  газар  дэвсгэр  дээр  аж  төрж  буй  ард  түмнүүдийг
                эрхшээлдээ оруулж, эцсийн дүндээ байгалийн ямар нэг хил хязгаарт,
                тухайлбал «сүүлчийн далай»-д тулах ёстой байв»[149] гэж бичжээ.


                Команчуудыг  Европ  руу  алдсан  нь  Бат  хааныг  дахин  их  аян  дайнаа

                хийхийг дам шаардаж байлаа.
   115   116   117   118   119   120   121   122   123   124   125