Page 115 - Бат хааны байлдан дагуулал
P. 115

Успенскийн дуганыг сэргээн засварлахад ихэнх нь алга болжээ. Өдгөө
                Меркурийгийн эдэлж хэрэглэж явсан гэгдэх зүйлээс төмөр гутал нь л

                үлдсэн байна. Гэвч Оросын сүм хийд Меркурийг домгийн баатар гэж
                үздэггүй бөгөөд түүнийг Смоленскийн анхны хутагтаар зарласан юм.
                Зовлон  эдлэгч  Меркурийгийн  өдрийг  жил  бүрийн  арванхоёрдугаар
                сарын  7-нд  (хуучин  тооллоор  бол  арваннэгдүгээр  сарын  24-нд)
                тэмдэглэдэг.



                Домгийн өөр нэгэн хувилбар байдаг. Түүгээр бол Меркурий 1239 онд,
                Бат хааны хоёр дахь аян дайны үед нэрээ мөнхжүүлсэн юм. Монголын
                цэргүүд хотоос холгүй байрлажээ. Смоленскийн хувь заяаг шийдэхээр
                аварга биетэй нэгэн монгол эр Оросын шилдэг баатрыг халз тулаанд

                дуудсан  байна.  Орос  баатар  ялбал  монголчууд  хотыг  тойрон
                өнгөрөхөөр  амлажээ.  Шөнө  дөлөөр  Меркурий  монголчуудын
                байрлалд нэвтрэн орж, аварга эрийг алжээ. Монголчуудад бүслэгдсэн
                Меркурий  эрэлхэгээр  тулалдаж  байгаад  аварга  эрийн  хүүд  нам
                харвуулж  амьсгал  хураажээ.  Меркурийгийн  эр  зоригийг  гайхан

                биширсэн Бат хаан ийм хамгаалагчидтай хотыг бүслэн хаах нь утгагүй
                гэж шийдээд гэдрэг буцах тушаал өгсөн гэдэг.


                Энэ  домгийг  Оросын  судлаач  А.Б.  Широкорад  бодит  явдал  дээр
                үндэслэсэн  гэж  үздэг.  Меркурий  бол  Смоленскийн  ван  Хөгшин
                Мстиславын хүү Святослав бөгөөд монголчуудтай тулалдаж байгаад

                алагдсан  байж  болзошгүй,  учир  нь  1238  онд  ван  ширээг  бага  дүү
                Всеволод нь залгамжилсан гэж тэрээр бичжээ[140].
   110   111   112   113   114   115   116   117   118   119   120